Монголбанк энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.3 тонн алт худалдан авчээ. Тодруулбал өмнөх оны мөн үед 3 тонн алт авч байснаас 257 кг буюу 8 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард худалдаж авсан алтны хэмжээ 988.8 кг –д хүрсэн нь өмнөх оны мөн үеэс өсч, 27 хувь буюу 209.4 кг-аар илүү байна. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 102 мянга 536.15 төгрөг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна