Х.БАТТУЛГА "ХАРААТ БУС СЭТГҮҮЛ ЗҮЙ" ҮНДЭСНИЙ ФОРУМЫН ОРОЛЦОГЧДОД ИЛГЭЭЛТ ЯВУУЛЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулагдаж буй "Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа.

Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн уншиж танилцуулав.

Илгээлтэд:

""Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумд оролцогчдод

Эрхэм сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно" гэж заасан байдаг. Гэвч үнэн зөв мэдээлэлгүйгээр иргэд төр засагт хяналт тавьж, төрийн үйл хэрэгт шууд оролцох боломж хязгаарлагдмал тул хүний язгуур эрхүүдийн нэг болох мэдэх эрхийг ханган ажиллах нь төрийн болоод хэвлэл, мэдээллийн салбарын онцгой үүрэг юм.

Энэ жил хэвлэл, мэдээллийн байгууллагууд "Эрх мэдлийн хяналт" гэсэн үндсэн сэдвээр ярилцаж байгаа нь ч Үндсэн хуулийн дээрх заалттай холбогдоно гэж ойлгож байна. Эрх мэдэл болоод хяналт нь аль ч утгаараа төр, хэвлэл мэдээллийн салбарын ажил үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд тэр дундаа хэвлэл, мэдээллийн салбарынхны байнгын анхаарал хандуулах чухал асуудлын нэг билээ. Мөн сэтгүүл зүйн салбар хүчирхэг байж, иргэний мэдэх эрхийг хангахын тулд өндөр ёс зүй, хариуцлага, боловсрол, хүнлэг чанарт суурилсан зарчим, дотоод журмыг байнгын мөрдлөг болгож байх учиртай.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие эрхэм сэтгүүлчид Та бүхнийг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдлын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хүн бүр гүнээ ухамсарлан, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэж байна.

"Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумд оролцогч Та бүхэнд үнэт зүйл, зарчим хоёртоо тулгуурлан илүү их амжилттай ажиллахыг хүсэн ерөөе.

105 жилийн түүхт Монголын сэтгүүл зүйн салбарынхны үзэг хурц, үнэний төлөөх дуу хоолой ямагт хараат бус байж, зуун зууныг өртөөлөх болтугай" гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга Х.Мандахбаярт гардуулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 19 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 20 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 21 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 22 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 23 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 23 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр