​СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАСАН АСУУДЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС МСНЭ-Д ХАРИУ ИРҮҮЛЖЭЭ


Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийхдээ "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, нэр бүхий сэтгүүлч, хувь хүнийг тагнаж чагнасан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг ирүүлсэн" тухай мэдэгдсэн. Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хуулийн байгууллагын дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн прокурорын газар, Тагнуулын ерөнхий газарт хандан хуульд нийцсэн бодит мэдээллийг өгөх албан хүсэлтийг хүргүүлээд байсан юм. Тэгвэл МСНЭ-д Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс "Эрүүгийн хэргийн тухай холбогдох мэдээллийг прокурорын байгууллагад хандан гаргуулж авах нь зүйтэй" гэх хариуг ирүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас "Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлд "Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бусад этгээдэд хэргийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй", 58 дугаар зүйлд "Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтан прокурорын хяналтын ажлыг шалгах, албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцын талаар мэдээлэл өгөхийг прокуророос шаардахыг хориглоно" гэж тус тус заасныг үндэслэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа хэргийн талаар тухайлсан мэдээлэл, лавлагаа өгөх боломжгүй байгааг мэдэгдье" гэсэн байна. Тиймээс Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд нэр бүхий сэтгүүлч, хувь хүнийг тагнаж чагнасан гэх асуудалд холбоотой сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг МСНЭ-дээ албан ёсоор хандахыг хүсье.

МСНЭ-ийн Ажлын алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 40 минутын өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 1 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 18 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 19 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 23 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр