​"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТЕХНОЛОГИ БА АШИГЛАЛТ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА


Харилцаа холбооны хиймэл дагуулын үйлчилгээний салбарт ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, "Үндэсний хиймэл дагуул" төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /АНДСХАБ/-тай хамтран "Харилцаа холбооны хиймэл дагуулын технологи ба ашиглалт" сэдэвт олон улсын сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 7-оос 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. АНДСХАБ нь сансар, огторгуйг энхийн зорилгоор ашиглахад дэмжлэг үзүүлэх, гишүүн орнуудын сансрын шинжлэх ухаан, сансрын технологийг хөгжүүлэх зорилго бүхий Нэгдсэн үндэстний байгууллагын Сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах хорооны гишүүн бөгөөд Засгийн газар хоорондын байгууллага юм. 2006 оноос гишүүн орнуудынхаа хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар БНХАУ-ын Бэйхангийн их сургуультай хамтран хэрэгжүүлдэг "Сансрын технологийн хэрэглээ" чиглэлээр доктор болон магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд манай улсаас магистрийн тэтгэлэгт хөтөлбөрт 32, докторын хөтөлбөрт 4 суралцагсад тус тус хамрагдсан байна. Дотоод, гадаадын богино хугацааны сургалтад давхардсан тоогоор 100 орчим ажилтан, албан хаагчийг оролцуулсан байна. Энэ удаагийн сургалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга бөгөөд АНДСХАБ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Чинбат нээж үг хэлсэн юм. Сургалтыг Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Бэйхангийн их сургууль болон ШУТИС-ийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн профессор багш нар явуулах бөгөөд дотоод, гадаадын нийт 40 орчим суралцагсад хамрагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 34 минутын өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 59 минутын өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 1 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 18 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 19 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 23 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр