МОНГОЛ БҮСГҮЙ ДЭЛХИЙН НАРИЙН БООВ, ШОКОЛАД, ЗАЙРМАГ УРЛАЛЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖЭЭ


bujin

Австралийн Мельбурн хотноо болсон Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын анхан шатны тэмцээний шоколадны төрөлд монгол бүсгүй Ч.Бүжин түрүүлж, алтан медалийн эзэн болжээ. Тэрээр 35 кг жинтэй цэвэр шоколадаар байгаль эхийг бэлгэдсэн эмэгтэй хүний баримал бүхий бүтээл урласан байна.

Уг тэмцээнийг Австралийн Нарийн боов, шоколад, зайрмагны олон улсын холбоо болон "Euroquip" хоолны үйлчилгээний байгууллагаас зохион байгуулжээ. Тус тэмцээнд олон тогооч оролцохоор хүсэлтээ өгснөөс 21 хүнийг Австралийн Сиднейд шалгаруулж, эцсийн шатанд найман хүний бүтээлийг өрсөлдүүлжээ.

Б.Бүжин "Шоколадаар урласан уг баримлаараа байгаль эх биднийг хүүхэд шигээ хайрладаг учир бид ч мөн өсөж том болоод тэрхүү хайрыг буцаан өгч эх дэлхийгээ хайрлаж энэрэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн" гэж хэлжээ. Энэхүү бүтээлээ урлахад тэрбээр сар хагасын хугацаа зарцуулсан байна. Түүнд хамгийн их урам зориг, сэдэл өгсөн хүн нь түүний гурван настай хүү аж. Ч.Бүжин нарийн боовны мэргэжлээр Австрали улсад суралцаж төгссөн бөгөөд өмнө өөрийн хоббигоороо гурван жилийн турш бялуу, нарийн боов хийжээ.

Тэрбээр бүтээлийнхээ өнгөт деталиудыг какаоны тосыг хүнсний будагтай хольж гарган авсан аж. Мөн хоёр төрлийн шоколадны цуглуулга хийсний нэг нь чацаргана, макадамиа самар, ром дарстай бол нөгөөх нь ислэг интоор болон сарнайн дарсны орцтой юм байна. Тэрээр бүтээлээ хийхэд сар хагасын хугацаа зарцуулжээ.

Ч.Бүжин энэхүү тэмцээнд түрүүлснээрээ ирэх жилийн аравдугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Итали улсад болох Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.

bujin

bujin

bujin



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 3 минутын өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 24 минутын өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 33 минутын өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 21 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02