П.ОРХОНЫ БАРИЛДАХ ЭРХИЙГ ДӨРВӨН ЖИЛЭЭР ХАСЛАА

7 цагийн өмнө

Индонез улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга П.Орхоноос хоритой бодис илэрсэн билээ. Удаан хэлэлцсэний эцэст шийдвэрийг Дэлхийн бөхийн холбооноос өчигдөр албан ёсоор гаргаж, түүний барилдах эрхийг дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хасахаар болсон байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгохоор болжээ.

Индонезид болсон Азийн наадмын үеэр чөлөөт бөхийн хоёр тамирчнаас хориотой бодис илэрсний нэг нь Монголын П.Орхон байв. Тэрбээр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж аваргын алтан медаль хүртсэн ч stanozolol хэмээх хориотой бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Түүнээс гадна Туркменистаны чөлөөт бөхийн тамирчин Назаров допингийн шалгалтанд бүдэрчээ.

П.Орхоны хувьд Азийн наадамд оролцсон Монголын тамирчдаас анх удаа допингийн асуудалд холбогдсон юм.

П.Орхоны сэргээшийн хариу Азийн наадам өндөрлөсөний дараа буюу есдүгээр сард гарсан ч тэрбээр үүнийг үгүйсгэж байсан. Монголын чөлөөт бөхийн холбооноос албан ёсны мэдээллийг өгөөгүй бөгөөд удаан хэлэлцсэний эцэст Дэлхийн бөхийн холбооноос ийм шийдвэр гаргажээ.

Гавьяат тамирчин П.Орхон Азийн наадмаас хойш ямарч тэмцээнд оролцоогүй бөгөөд 2018 оны ДАШТ-д оролцох байсан ч яваагүй юм. Тэрбээр өөрийгөө допингийн төрлийн зүйл хэрэглээгүй гэдгээ хэлж, П.Орхоны багш Ц.Хосбаяр ч ийм зүйл байх учиргүй гэж ярилцлагадаа дурдаж байсан юм.

2016 оны нэгдүгээр сард ОХУ-д болсон Иван Ярыгиний нэрэмжит "Алтан гранпри" тэмцээний үеэр Японы алдарт бөх Каори Ичогийн ялалтыг зогсоож шуугиантайгаар гарч ирсэн П.Орхон дараа жил нь буюу 2017 онд дэлхийн аварга болсон юм. Тэрбээр Азийн болон олон улсын томоохон тэмцээнээс байнга медальтай ирж байсан бөгөөд "Жакарта 2018" Азийн наадамд аваргын алтан медаль хүртсэн ч хориотой бодис хэрэглэсэний улмаас 2022 оны есдүгээр сар хүртэл тэмцээнд оролцох эрхгүй боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 12 минутын өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 2 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 19 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 19 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 22 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19