УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

O.Аззаяа
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцан, салбарын удирдлагуудтай уулзлаа. 

Уулзалтын үеэр тэрбээр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал зөвхөн салбарын төдийгүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдолтой асуудал болсныг онцолж, ирэх өвлийн оргил ачааллыг эрсдэлгүй давах бэлтгэлийг шуурхай хангах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Мөн нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 35 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувийг хангадаг “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц төлөвлөсөн түвшинд хүрэхгүй байгааг дурдаж, бүтээн байгуулалт, их засварын ажлуудыг эрчимжүүлэн өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Үүний зэрэгцээ эрчим хүчний салбарын тогтвортой ажиллагааг хангах хүрээнд “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулах, өвөлжилтийн бэлтгэл, их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай гүйцэтгэх, эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны үр ашиг, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр салбарын яам, компаниудын удирдлагуудад үүрэг өглөө. Үүнтэй холбогдуулан УИХ ирэх долоо хоногт тогтоол батлахаар ажиллаж байгааг дуулгав.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөрийг өндрөөр үнэлж, өвөлжилтийн бэлтгэл болон салбарын тогтвортой ажиллагааг хангахад Улсын Их Хурал шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хөндөн, “Тавантолгой түлш” ХХК-ийг нийслэлийн мэдэлд шилжүүлсэнтэй холбоотойгоор түлш үйлдвэрлэл, хангамжийн бодлого, үр ашгийг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр нүүрсний арвин нөөцтэй Монгол Улс түлшний түүхий эдийн импортоос хамааралтай хэвээр байгаа өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлгээ, дүгнэлт хийж, дотоодын нөөц боломжид тулгуурлаж сайжрууулсан шахмал түлшээ дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах, эсвэл хагас коксоо импортоор авч түлэх эсэх асуудалд шийдэл гаргаж эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Иргэдийг өвлийн улиралд найдвартай дулаан, цахилгаан эрчим хүчээр хангахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах зорилтыг уялдуулан хэрэгжүүлэх нь төр, орон нутгийн байгууллагуудын хамтын үүрэг болохыг онцолж, тулгамдсан асуудал, хүндрэлүүдийг нээлттэй хэлэлцэн, шуурхай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 33 минутын өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 42 минутын өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 1 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 3 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 20 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 21 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 21 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 23 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19