461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан таван хүнийг сэжигтэн, яллагдагчаар татжээ.
Тодруулбал ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд ажилдаа хариуцлагагүй хандсан 461 дүгээр ангийн даргыг, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга болон холбогдох ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Тэднийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.5.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна