ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАДМИНТОНЫ ТЭМЦЭЭН ЧИНГИС ХОТОД БОЛЖ БАЙНА


Хэнтий аймаг 2018 онд улсын аварга шалгаруулах 10 тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгуулж байсан бол энэ онд мөн 10 УАШ тэмцээн зохион байгуулна. Үүний нэг нь 2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээн өнөөдөр Чингис хотод эхэлж байна. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Монголынбадминтонсонирхогчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатар , Хэнтий аймгийн бадминтоны холбооныхон болон Монгол орны өнцөг булан бүрээс шилдэг багш дасгалжуулагчид хүрэлцэн иржээ.

Мөн 12 аймгийн 300 гаруй тамирчид 4 насны ангилалд ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын бадминтонсонирхогчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатар, Нарийн бичиг шүүгчээр улсын шүүгч О.Ишхүү, МУ-ыншигшээ багийн тамирчин Ж.Гэрэлсүхнар ажиллаж байна.

Нээлтийн үеэр бадминтоны спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа багш дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүддээхүндэтгэлүзүүлж шагнаж урамшууллаа.

Хэнтий аймгийн хувьд тус спортоор насанд хүрэгчид болон өсвөр үеийн 1000 гаруй тамирчид хичээллэдэг бөгөөд 2017, 2018 онуудад 2,3 дугаар байр, чансаа ахиулах өсвөр үеийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ.

Мөн тус холбооны тэргүүнээр Хэрлэн 1-дүгээр сургуулийн захирал Х.Алтанцэцэг, дэд тэргүүнээр Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга Ч.Пүрэвдорж нар ажилладаг.

Тэмцээн 2 өдөр үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18