СОГТУУГААР ЖОЛОО БАРИХЫН ЭСРЭГ АЯНЫ ТЭМЦЭГЧ 40 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

Н.Мижидмаа
2019/04/24

Согтуугаар жолоо барихын аюулыг өөрийн эрэмдэг болсон дүр төрхөөрөө сэрэмжлүүлж байсан Жаки Сабуридо 40 насандаа Гуатемалд хорт хавдрын улмаас таалал төгсчээ.

1999 онд 20 настай байхдаа Жаки Сабуридо дөрвөн найзтайгаа Техасын Остин хотод төрсөн өдрийн үдэшлэг тараад гэртээ харьж явжээ. Тэдний суусан машин согтуу жолооч жолоодож явсан машинтай мөргөлдөж, улмаар машин хормын төдийд шатсан байна. Энэ хэргээс хойш Сабуридо "Согтуугаар жолоо барихын эсрэг" аяныг явуулжээ.

Машинд байсан хоёр зорчигч газар дээрээ амиа алджээ. Сабуридо урд талын зорчигчийн суудалд сууж явсан бөгөөд машинд гарсан галын улмаас 45 секундын дотор биеийнх нь 60 хувь шатсан юм.

Тэрбээр 100 гаруй удаагийн мэс засалд оржээ. Венесуэлийн Каракаст өссөн тэрбээр АНУ-д сар хүрэхгүй хугацаанд эрүүл мэндийн даатгалгүй оршин сууж байсан аж. Түүнд үзүүлсэн эмнэлгийн үйлчилгээ 5 сая долларт хүрчээ.

18 настайдаа согтуугаар жолоо бариад осол гаргасан Регги Стефей 7 жилийн хорих ял эдэлсэн

Тухайн үед осол гаргасан жолооч Регги Стефей 18 настай байсан ба санамсаргүйгээр хүн амины хэрэг үйлдсэн хэргээр долоон жилийн хорих ял эдэлж, 2008 онд суллагдсан байна.

Ослын дараа Сабуридо Техасын Зам тээврийн газрын согтуугаар жолоо барихын эсрэг аяны тэмцэгч болж, олон тооны сургуулиудад өөрийн царай төрхөөр согтуугаар жолоо барихын аюулыг ойлгуулж явжээ. Тэрбээр Опра Уинфригийн шоунд хоёр ч удаа оролцсон байна.

Сабуридо 100 гаруй удаагийн мэс засалд орсон

"Хэрвээ хэн нэгэн хүнд ухаантай шийдвэр гаргахад туслах бол би камерын өмнө чих, хамар, хөмсөг, үсгүйгээр хэдэн мянган удаа суухад бэлэн байна" хэмээн олон удаагийн илтгэлдээ хэлж байжээ.

"Энэ бол миний энэ ертөнцөд хийх ёстой зорилгын маань нэг. Миний бие, нүүр царай бусдад тусалж чадаж байвал яагаад болохгүй гэж? " хэмээн тэрбээр аяны хүрээнд хийсэн нэгэн бичлэгтээ хэлсэн байна.

Эх сурвалж: http://news.gogo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 1 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 1 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 1 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 19 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 20 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 20 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 21 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 21 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 23 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 23 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 23 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 23 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй Өчигдөр
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ Өчигдөр
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана Өчигдөр
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр