Н.ТӨГСЦОГТЫН ТУЛААН ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШИЛЛОО


Мэргэжлийн боксын IBO (International Boxing Organization) холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа ирэх тавдугаар сард хийхээр товлож байсан ч зургадугаар сард болж хойшлогдлоо.

2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх гарснаасаа хойш "KING TUG" буюу Н.Төгсцогт 11 удаа тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд үүнээс есд нь өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялсан билээ. Нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57,2 кг-ийн дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялсан төдийгүй, IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон.

Түүнээс хойш түүнийг WBC холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин "Бага" Гэри Рассельтай тулалдана гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Гэвч "Мистер" хочит "Бага" Рассель энэ дөрөвдүгээр сарын 27-нд дэлхийн аваргын цолоо хамгаалах тулаан нь хойшлогдон тавдугаар сарын 18-нд Нью Йоркийн Брүүклин дэх "Barclays Center"-т явагдахаар болжээ. Иймээс Н.Төгсцогт гавьяатын тулаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18