ДААНЧ ТАСАРХАЙ ЯВСАН Ө.ДАВААБААТАР ХАРЦАГА АА....


Төв аймгийн Баянцогт сумын харъяат залуу бөх Өлзийбатын Даваабаатар гээд 2005 оноос эхлэн хангал адуу шиг догшин барилдаантай залуу Монгол бөхийн ертөцөнд чимээтэйхэн орж ирсэнийг сайн санаж байна..... Тэр залуу бөх байхдаа л Нямдоржийн Ганбаатар, Эрдэнэбилэгийн Энхбатаас эхлээд тодорцон аймгийн арслангуудыг, Болдын Сайнбаяраас эхлээд шилдэг улсын цолтонуудыг хаядаг л байлаа....

Дараа жил нь буюу 2006 онд Төв аймгийн наадамд барилдсан 256 бөхөөс төвөггүйхэн түрүүлээд л арсан болж байв. Арслан болсоныхоо дараа 2007, 2008 онуудад бол зүгээр л бужигнуулдаг байлаа.... Аймгийн арслан Даваабаатарыг ид мандаж байхад үеийнх нь сайчууд болох аварга Санжаадамба аймгийн начин, аварга Мөнхбат аймгийн заан цолтой нам гүмхэн талдаа явсаныг мэдэх нэг нь мэдэх л байх ..... түүний үеийнхэн дотроос Аварга ДС-ийн оюутан Сэлэнгийн Сантын Батжаргалын Золбаяр /агсан/ гэж төрмөл аталаа зурмал юм шиг гоёхон арслан л түүнтэй өгөө аваатай барилддаг байсан юм.

Ардын хувьсгалын 87 жилийн ой 2008 оны наадамд зодоглосон 512 хүчитнүүдээс тухайн үедээ төрийн наадмын 7-н даваанаас дээш нэрлэгдэж байсан у.ар Дагвадоржийн Азжаргал /4/, у.н Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй /5/, у.з Дамбийн Рагчаа /6/ нарыг цувруулчихаад л "ЗААНЫ ДАВАА"-нд тухайн жилийнхээ ТҮРҮҮ БӨХ До. Ганхуяг арслантай хүчийг үзэж байлаа ш дээ.....

Харамсалтай нь түүний "ОД" болон гялалзах хугацаа хэмжээ хязгаартай байсныг залуу хүчтэн яахан төсөөлөх билээ. Улсын харцага цол хүртсэний дараа жил буюу 2009 оны наадамд амтай болгоны амны уншлага "Даваабаатар...Даваабаатар ...Даваабаатар....энэ жил түрүүлнэ" болцон байлаа ш дээ..... Даанч тэр жилийн наадмын 5-н даваанд Баянхонгорын Даш-очирын Батболд начин гэж БЭРХ бөхийг амлаж барилдаад өвдөг шороодсон юм. Үүнээс ердөө 20-хон хоногийн дараа буюу 7-р сарын сүүлээр Хангайн Бүсийн Даншиг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой гэж нүсэр том наадам Баянхонгорт болоход очиж барилдаанд үзүүр түрүүнд мөнөөх Д. Батболдтойгоо үлдэн даагаа нэхсэн шиг нэхээд түрүүлж байлаа.... Энэ наадамд түрүүлсэн гадны бөх ер нь ихээхэн барцад араасаа дагуулдаг гэж бөхийн хүрээнийхэн ярьцгаадаг. Тэр ёсоор ч болсон уу яаасан намраас нь эхлээд л залуу харцага өвдөг, тохойны дараалсан хүнд гэмтэлүүд удаа дараалан авч, түүнийгээ хөндөж, сэдрээж явсаар өмнөх барилдааны тэсрэлт, хурд мэхүүд байхгүй болсон байдаг. Түүний ид барилдах он жилүүд ердөө 2-3 хан жилийн настай байж.... бөхийн амжилтууд нь ч энэ мөчөөс эхлэн зогссон байдаг.... Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон сайхан залуус доороос мэдээж түрэн гарч ирсээр байна. Гэхдээ л чиний Аранзал залуу насыг хаанаас гүйцэх билээ Даваа минь.... 2006-2009 онуудад яааж гялтганаж байсныг чинь залуус биш юмаа гэхэд үеийнхэн чинь мартатлаа удах байлгүй дээ ... Чамшиг ганган аймгийн арсланг, чам шиг ганган улсын харцагыг одоо болтол хараагүй л явна.... Төв аймагт Баянцогт гэж сум байдгийг ч бас чамаар анх мэдэж байлаа...

Жич: 1999 наадамд 7 давж Монгол улсын заан хэмээх эрхэм алдарын эзэн болсон Батжаргалын Ганбат гэж цуут бөх мөн тэр зунаа Ламын гэгээний 360 жилийн ойд очиж түрүүлээд буцаж явахдаа байнд авсан УАЗ 469 машинтайгаа осолд орж гэмтэн багагүй хугацаа алдаж барилдааны амжилт зогссон гэдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 30 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18