АЛКОГОЛЬ, АРХИ МАНСУУРУУЛАХ БОДИСЫГ ОГТ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНУУД!


 Тархи! 
Мансууруулах бодис гэх хорын ганцхан удаагийн хэрэглээ л хүний тархин дахь хэдэн мянган мэдрэлийн эсүүдийг бүр мөсөн устгадаг. Алкоголь нь цусны улаан эсийг наалдуулж, цусыг өтгөрүүлэх ба энэ нь нарийн судасны үйл ажиллагааг зогсоож, хүчил төрөгчийн дутагдалд хүргэснээр мэдрэлийн эсүүд үхждэг. Үхсэн мэдрэлийн эсүүд нь шээсээр дамжин гадагшилдаг.

- Зүрхний үйл ажиллагаа муудах...
Алкоголийн хэрэглээ нь зүрх судасны үйл ажиллагаанд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Энэхүү хорын уршгаар зүрх хэмжээний хувьд томордог (ялангуяа пивог хэрэглэх). Мөн зүрхний эд эсийг үрэвсүүлж, зүрхний шигдээс болон үхэлд хүргэх аюултай.

- Үр удамд хэрхэн нөлөөлөх вэ?
Алкоголь нь таны, мөн таны үр хүүхдийн мэдээллийг агуулж байдаг ДНК-ын генетикийн кодын бүтцийг өөрлөлтөнд оруулдаг. Төрөлхийн тахир дутуу, мөн оюун ухааны эмгэгтэй хүүхдүүдийн 90 орчим хувь нь, эцэг эх нь алкоголь хэрэглэдгээс болж төрдөг болох нь батлагджээ.

- Өөрт хэрхэн нөлөөлөх вэ?
Ямарч мансууруулах төрлийн бодис нь 1-2 цагийн хооронд сэтгэлзүйд хүчтэй нөлөө үзүүлдэг. Дараа нь сэтгэл гутрал, уур уцаар, айдаст автана. Хариу үйлдэл буурна. Тухайн мөчид эрүүлээр, соргог сэтгэх нь боломжгүй болно. Тиймээс л согтуугаар жолоо барьж болохгүй юм шүү дээ.

- Өвчтэй хэрнээ алкоголь хэрэглэх нь авсны хайрцгаа бэлдэж буйтай адил!
Алкоголь нь маш хортой учир организмд хөнөөлтэй үр дагавар л авчирна. Алкоголийн агууламжтай бүтээгдэхүүнүүд нь бүр ч илүү үхлийн аюултай. Эдгээр нь хүний физик биеийн төлөв байдлыг аажмаар дордуулах ба физик болон мэдрэлийн идэвхтэй байдлыг бууруулна. Энэ нь үргэлжилсээр тухайн хүн үлбэгэр, үхээнц болон хувирна. Үүгээр ч зогсохгүй ходоодны хорт хавдар, элэгний хорт хавдар, цусны эргэлтийн доголдол гэх мэт элдэв өвчний үүр уурхай болно. Та үүнийг хүсэж байна гэж үү?

- Мөнгө, санхүү? 
Алкоголь нь тийм ч хямдхан биш. Гэвч алкоголь гэх хорын хэрэглээ нь хэдийнээ хэвшмэл болжээ. Архи ууж буй хүн нэг шил уугаад ханахгүй, дахин дахин авч уучаар л байдаг. Хөлбөмбөг, төрсөн өдөр, баяр? - эдгээрт маш их архи мансууруулах төрлийн бодис хэрэглэгддэг. Ингэж маш их мөнгийг өөрт болон бусдад хөнөөлтэйгөөр дэмий үрэхийн оронд энэ их мөнгийг хүүхдүүдээ баярлуулах эсвэл эрүүл хооллолтондоо анхаарахад зарцуулбал хавьгүй дээрсэн. Архи мансууруулах төрлийн бодисоос татгалзах нь маш их эдийн засгийн хэмнэлтийг авчрах нь эргэлзээгүй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 24 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18