ЖДҮ: 2752 ИРГЭН, ААН 487 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ХҮСЧЭЭ


Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй олгох зээлийн төсөл хүлээн авах хугацаа дуусчээ.

Нийт 2,752 иргэн, аж ахуйн нэгжийн 487,196.3 сая төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн байна.

Үүнээс хөдөө, орон нутагт 20.0 сая-200.0 сая төгрөгийн 1,341 иргэн, аж ахуйн нэгжийн 105,930,4 сая төгрөгийн зээлийн хүсэлт, Улаанбаатар хот буюу ЖДҮХСан дээр 1,411 иргэн, аж ахуйн нэгжийн 381,265.9 сая төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна. Өмнөх жилүүдээс төсвийн хэмжээ 2 дахин буурсан ч иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн зээлийн хүсэлт 1.8 дахин нэмэгдсэн байна.

Зээлийн хүсэлтийн дүнг батлагдсантай төсөвтэй харьцуулахад 10.3 дахин их буюу 440.2 тэрбум төгрөгийн илүүдэл эрэлт бий болсон байна.

Энэ удаагийн ЖДҮХСангаас 1,429 аж ахуйн нэгж, 1,323  иргэн зээл хүссэн байна. Үүнээс, орон нутагт 828 иргэн, Улаанбаатарт 495 иргэн төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байгаа нь өмнөх онуудаас 2-3 дахин ихэссэн байгаа нь мэдээлэл ил тод, нээлттэй, зохион байгуулалт сайтай байсны дүнд жинхэнэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамрагдах нөхцөл бүрдсэн байна.

Дунд болон томоохон зээл хүссэн буюу банкаар дамжуулах 11 иргэний 11.3 тэрбум төгрөгийн, 186 аж ахуйн нэгжийн 137.9 тэрбум төгрөгийн нийт 143,497.0 сая төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХС-д бүртгэгдээд сонгон шалгаруулалтанд оролцоход бэлэн болоод байна.

Дараагийн шатанд батлагдсан дүрэм журмын хүрээнд төсөлд тавигдах шаардлага болон төслийн иж бүрдэлийг зэрэг шалгах бөгөөд ЗГ-н тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, Нийтийн ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулийн 20.2-т заасан эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий гишүүдийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгж төсөл сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй шууд хасагдах нөхцөл байдал бий болно.

Эхний шатны төсөлд тавигдах шаардлага, иж бүрдлийн шаардлага хангасан төслийг ЖДҮХСан болон Аймгийн ХХААГазар тус хариуцан журмын хүрээнд дараагийн төслийн шатны шалгаруулалтанд автоматаар шилжүүлэн тухай бүрт олон нийтийн мэдээлэлээр мэдээлж ажиллах болно.

 

 

 

 

 

 

 

 

Мөн өмнө нь төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцож байсан зарим нэг албан тушаалтаны хариуцлагагүй, ёс зүйгүй байдлын улмаас ах, дүү амраг садандаа төсөл авч өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон дээрх байдалд хяналт тавьж ажиллаагүй албан хаагчид шат шатны хариуцлагын арга хэмжээг авах болно. Цаашид төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод зохион байгуулах тал дээр ХХААХҮЯам, ЖДҮСХСан ихээхэн анхааран ажиллах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 42 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18