АНУ-ЫН ХОРИГООС БОЛЖ HUAWEI-ГИЙН БОРЛУУЛАЛТ 50 ХУВИАР БУУРСАН ГЭВ


“Huawei” компани АНУ-ын хориг арга хэмжээний улмаас 2019 онд ухаалаг утасны дэлхийн зах зээл дээр манлайлагч болох төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг“GizChina” мэдээлэв.

Бүр 2018 оны арваннэгдүгээр сард “Huawei”-н нэг салбарын тэргүүн Ричард Ю нь 2020 он гэхэд түүний ажилладаг компани нь зах зээлд нийлүүлсэн ухаалаг утасны тоогоор “Apple”, “Samsung” компаниудыг гүйцэд түрүүлнэ гэж мэдэгдээд  байсан юм. 2018 оны дүнгээр “Huawei” нь “Apple”-ийг түрүүлж хоёрдугаар байранд орсон. Улмаар энэ жил нийлүүлэлтээрээ “Samsung”-ийг гүйцэд түрүүлэхээр байсан ч өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын Засгийн газраас авсан хориг арга хэмжээ саад болжээ.

“Huawei”-н хэрэглэгчидтэй харилцах стратеги хариуцсан захирал Шао Янг “Бид энэ оны дөрөвдүгээр улиралд дэлхийд тэргүүлэхээр байсан ч одоо түүнд хүрэх зам илүү урт байхаар болж байна” гэжээ.

АНУ-ын хоригоос болж Баруун Европ дахь борлуулалт нь бас унаад байна. Тухайлбал, АНУ-ыг хориг арга хэмжээ авсны дараагаар Герман дахь “Huawei” утасны борлуулалт 50 хувь унасан байна. Ингэснээр хоригын өмнө Германы зах зээлийн 26 хувийг эзлээд байсан “Huawei” нь байр сууриа алдсаар одоо энэ улсын зах зээлийн ердөө 2 хувийг л эзэлж байна. Үүгээр ч зогсохгүй “Strategy Analytics” судалгааны төвийн мэргэжилтнүүд “Huawei”-г Америкийн “Google” компанийн үйлчилгээг авч чадахгүй болнсоор Баруун Европын ухаалаг гар утасны зах зээлийг бүрэн орхихоос өөр аргагүй болно гэж мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 30 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18