КИРГИЗИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙГ “НУС” ГЭЖЭЭ


Киргиз улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт болж байна. Том бага олон орны төрийн тэргүүнүүдийг угтах гээд тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев нар нь өчүүхэн ч завгүй байгаа бол парламент нь харин тэс өөр зүйлд санаа зовоод зочид ирснийг ч анзаарах сөхөөгүй байгаа бололтой.

Regnum.ru сайтын мэдээлж байгаагаар Киргизийн экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаев нь өөрийн намын дэмжигчидтэй уулзахдаа “өмнөх парламент бол өөр байсан, одоогийн энэ чимкирик /нус/-үүд шиг байгаагүй” гэж хэлсэнд гишүүд нь ихэд уурлан бухимджээ. Парламентын гишүүд нь “Экс Ерөнхийлөгч парламентыг удаа дараалан “чимкирик” гэж дуудаад байдаг. Яагаад парламент дуугүй байна гэж нийгэмд яриа өрнөөд байна.Энэ парламентад  Киргизийн ард түмний элит,улс төрийн элит сууж байгааг та нар харж байна”, “Атамбаев ард түмнийг өдөөн хатгаж байна. Гурав дахь хувьсгал хийхийг хүсч байна” гэж бухимдалаа өрдсөөр Атамбаевын халдашгүй эрхийг халах тогтоол батлан Парламентын даргадаа барьсан байна. Хэрэв экс Ерөнхийлөгч халдашгүй эрхээ алдвал эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, байцаах боломжтой болох юм.

Атамбаевыг шүүмжилсэн гишүүд нь түүнийг цахилгаан станцын засвараас мөнгө “цавчсан”, түүхийн музей ба зам засвараас мөнгө идсэн, Киргизийн мафийн толгойлогч гэгддэг Азиз Батукаевыг хууль бусаар шоронгоос сулласан гэх мэт олон хэргийг дурдан тус бүр дээр нь мөрдөн байцаалт явуулж шалгах ёстой гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 8 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 17 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18