ТҮРЭГ ХЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ТВ СУВАГ БАЙГУУЛНА


Түрэг хэлт улсуудын зөвлөл гэдэг олон улсын байгууллага нь түрэг хэлтнүүдэд зориулсан тусгай ТВ суваг байгуулахаар болсоноо Стамбул хотноо зарлажээ. Энэхүү зөвлөлийг 2009 оны гуравдугаар сард Турк, Азербайжан, Казахстан, Кыргызстан улсууд түрэг хэлтнүүдийн хооронд гадаад улс төрийн бодлого, эдийн засаг, тээвэр, гаалийн татвар, аялал жуулчлал, боловсрол, спорт зэрэг салбарууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор байгуулж байжээ. Хожим энэ зөвлөлд Узбекистан нэгдэж, Унгар улс ажиглагчийн статустай оролцох болсоноор хүрээгээ тэлсэн.

Түрэг хэлт улсуудын зөвлөл нь Евразийн бүс нутаг, лалын шашинт ертөнц, түүний дотор Төв Ази ба Кавказ дахь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамгийн ихээр анхаарч буй тул ийнхүү тусгай ТВ суваг нээж байгаа тухай тус зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Багдад Амреев онцолсон байна.

Түрэг хэлтэн үндэстнүүдийн дийлэнх нь Азербайжаны азербайжанчууд, Туркменистаны туркменүүд, Казахстаны казахууд, Кыргызстаны киргизүүд, Узбекистаны узбекууд, ОХУ-ын кумыкууд, балкарууд, чувашууд, татарууд, башкирууд, ногайчууд, тува, хакас, уулын алтайчууд ба Днестр орчмын бүгд найрамдах улсын гагаузууд, Туркийн туркууд, БНХАУ-ын уйгарууд юм. Дэлхий дээрх түрэг хэлтнүүдийн тоо 120 саяд хүрээд байгаа. Түрэг хэлт улсуудын зөвлөлийн гишүүн орнууд хоорондын барааны эргэлт 10 тэрбум долларт хүрчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18