ХЯТАД НЬ ИХ ЧУЛУУ ПАРКТ ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ


Минскийн ойролцоо байгуулагдан Хятад ба Беларусийн хамтарсан аж үйлдвэрлэлийн "Их чулуу" паркт Хятад нь 1 тэрбум гаруй долларын хөрөнгө байршуулаад байгаагаас 470 саяыг нь л бодит төсөлд зарцуулаад байгаа тухай Беларусийн "СТВ" суваг мэдээлсэн байна. Бодитоор ашигласан хөрөнгөний хэмжээ бага байгаад Беларусийн талаас цагаа олсон шийдвэрийг түргэн шуурхай гаргаж чадахгүйд байгаатай холбоотой гэж тус паркийн орлогч захирал К.Коротеев ярьжээ. Мөн Беларусийн эрх баригчид татварын онцгой хөнгөлөлт эдэлдэг тус паркд Хятадаас авчирсан барааг угсрах төдийд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй, заавал бодит нэмүү өртөг шингэсэн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх дээр онцгой анхаарна гэсэн байна.

Одоогоор тус төвийн талбайд инновацийн төв баригдаж байгаа, ойрын үед хөнгөн тэрэгний хөдөлгүүр, усан онгоцын үйлдвэр барих, "Шинэ Торгон зам" төсөлд оролцож буй логистикийн компаниудад зориулсан олон зориулалтат төмөр замын терминал байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тус төвд одоогоор 44 резидент компани бүртгэлтэй. Энэ төвд үйлдвэрлэгдсэн бараа нь Орос, Казахстан, Беларусь, Армен, Киргиз зэрэг Евразийн эдийн засгийн холбооны орнуудад гаалийн татваргүй зарагдахаас гадна хил залгаа Польш, Литв, Латви улсуудаар дамжин Европын холбоо руу тээврийн хамгийн бага зардлаар хүрэх боломжтой юм.

БНХАУ-аас Европ тивд байгуулсан адил төрлийн хөрөнгө оруулалт дундаа "Их чулуу" нь хамгийн томд тооцогддог. Энэ паркт бүртгэлтэй компаниуд нь Беларусийн нутаг дээр татварын онцгой хөнгөлөлт эдэлнэ. Тухайлбал, тус төвийн резидент компаниуд нь газрын, өмчийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна ашиг олж эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд ашгийн татвар төлөхгүй. Түүнээс цааш ашгийн татвар нь хоёр дахин бага байна. Тоног төхөөрөмж оруулж ирэхдээ гаалийн татвар төлөхгүй. Материал импортлох, НӨАТ төлөхөд хөнгөлөлттэй, тус паркийн нутаг дээрх газрыг 99 жил хүртэлх хугацаагаар ашиглаж, эсвэл хувьдаа худалдан авч болно.

Хятадын зүгээс тус аж үйлдвэрлэлийн паркт нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт нь хийнэ гэдэг нь АНУ, Их Британи, Герман зэрэг улсуудад хийж байгаа адил төрлийн хөрөнгө оруулалтаас хавьгүй бага санагдаж болох ч Беларусийн зах зээлийн багтаамж, ДНБ-ний хэмжээнд авч үзвэл дээрх улсуудад хийгдсэн хөрөнгө оруулалтаас хоёр гурав дахин өндөр гарч байгааг Беларусь улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд онцолжээ.

Харин Беларусь улсаас Хятад руу хийж байгаа экспортын одоохондоо зөвхөн хуурай сүүг л бага хэмжээгээр гаргаж байгаа, ойрын үеэд савласан шингэн сүүгээ Хятад руу нийлүүлж эхэлнэ гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 15 минутын өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 1 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 5 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 5 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 6 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 7 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр