ХОНКОНГИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛААС БОЛЖ АНГЛИ, АНУ-УУД ХЯТАДАД САНУУЛГА ӨГЧ БАЙНА


Хонконг дахь гэмт хэргийн сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн жагсаал цуглаан тасрахгүй үргэлжилсээр. Хонконгийг Их Британий мэдлээс БНХАУ-ын мэдэлд шилжсэн ээлжит ойн ёслолын үеэр эсэргүүцлийн жагсаал онцгой ширүүн болж, жагсагчид БНХАУ-ын Төрийн далбааг мандуулах ёслолыг хийлгээгүйгээр барахгүй Хонконгийн парламентын ордоныг дайран эзэлжээ. Мөргөлдөөний үеэр олон арван жагсагчид гэмтсэн байна.

Үүнтэй холбогдуулан Их Британий Гадаад харилцааны сайд Жереми Хант нь БНХАУ-ыг "нэг улс хоёр систем" гэсэн зарчмыг дагаж мөрдөнө гэсэн үүрэг хүлээсэн гэдгийг сануулав. Мөн Монголд айлчилсан Трампын зөвлөх Жон Болтон "Хятад нь бусад улсуудын адил олон улсын өмнө үүрэг амлалтуудаа биелүүлж байх ёстой" гэж сануулаад авсан байна.

Эдгээр сануулгын хариуд БНХАУ-ын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийж, албан ёсны төлөөлөгч Гэн Шуан нь "Хонконгийн хэрэг бол Хятадын дотоод хэрэг, гадаадын ямар ч улс гүрэн түүнд хөндлөнгөөс оролцох эрхгүй" гэж мэдэгджээ.

Мөн Тайвань арлын Засгийн газрын тэргүүн Цай Инвэнийг Карибын тэнгисийн орнуудаар айлчлах явцад АНУ-ын нутгаар дамжин өнгөрөх виз олгох гэж байгаад албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн байна. Гэн Шуан нь "Хятад улс нь Тайвань ба АНУ-ын хооронд албан ёсны уулзалт явагдахыг ямагт эсэргүүцсээр ирсэн. Энэ байр суурь нь хөдлөшгүй бөгөөд ойлгомжтой юм. Бид нэгдмэл Хятад улс ба хамтарсан гурван мэдэгдлийн зарчмыг дагах, Цай Инвэньд дамжин өнгөрөх визийн зөвшөөрөл өгөхгүй байхын АНУ-д уриалж байнаг" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 37 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18