ШАВЖНУУДЫН СҮЙРЭЛ ДИНОЗАВРЫН СҮЙРЭЛТЭЙ ТЭНЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ


Германы шавж судлаач эрдэмтэд динозаврууд устсантай дүйцэхүйц экологийн нүсэр сүйрэл дэлхийд нүүрлээд байгаа тухай анхааруулла гэж "Phys.org" уламжилсан байна.

Дэлхийн амьтадын аймгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг шавжнууд сүүлийн жилүүдэд өндөр хурдацтайгаар устан үгүй болж байгаа нь яваандаа хүнсний гинжин хэлхээс ба экосистемийн хувьд асар их сүйрэл дагуулна гэж эрдэмтэд үзжээ. Сүүлийн 30 гаруй жилийн турш үе хөлтөний 80 сая дээжийг цуглуулан шинжилсний дараагаар ийм дүгнэлт хийсэн байна. Эрдэмтэд Рейн мөрний эргийн дагуу 63 газар шавж барих тусгай урхи байрлуулан судалгаа явуулсан аж.

Ингэж ажиглалт хийх явцад шавжнуудын эзэлдэг нийт биомасс 76 хувиар буурсан. Үе хөлтөнүүд нь шувуудын хоол хүнс болдог тул шувуудын тоо ч дагаад буураад эхэлж. Шавж, шувуудын тоо буурахыг дагаа ургамлын тоос хүртээх явца алдагдал ургамлын аймагт асар сүйрэл дагалдана. Үүнийг дагаад хуурай газрын хөхтөн амьтадын аймаг ч асар их хохирол амсаж болзошгүй. Иймд ойрын үед биологийн олон зүйл хэт цөөрсний улмаас байгалийн экологийн систем нь хэзээ ч өмнөх байдлаараа ахин сэргэх боломжгүй болох байдалд хүрнэ гэж үзсэн байна.

Дэлхийн түүхэн фанерозойн галавын туршид буюу сүүлийн 540 сая жилийн хугацаанд амьд амьтадын таван удаагийн их мөхөл, 20 –иос цөөнгүй бага цар хүрээтэй мөхөл явагдсан гэж үздэг. Хамгийн сүүлд буюу 65 сая жилийн өмнө явагдсан амьтадын их мөхлийн үеэр дэлхий дээрх амьтадын нийт төрөл зүйлийн 75 хувь, түүний дотор динозаврууд устан үгүй болсон байдаг. Харин 250 сая жилийн тэртээ Пермийн галавын үед болсон "Агуу мөхөл" гэж нэрлэгддэг сүйрлийн үеэр дэлхийн амьтадын төрөл зүйлийн 90 хувь нь устан үгүй болж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 37 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18