ТРАМП КИМ ХОЁР АХИН УУЛЗАВ


Өнгөрсөн ням гарагт АНУ ба БНАСАУ-ын тэргүүнүүд Солонгосыг хоёр хуваадаг 38 дугаар өргөргийн дагуух зэвсэггүй бүсд уулзсан явдал дэлхийн нийтийн анхаарлыг ихэд татлаа. Хоёр улсын тэргүүнүүд харилцан мэндлэлцсэний дараагаар Трамп зааглагч шугамыг даван алхаж Хойд Солонгосын нутагт хөл тавьсан байна. Ингэснээр Трамп нь Хойд Солонгост айлчилсан Америкийн анхны Ерөнхийлөгч болов. Ким Жон Ун нь Трамптай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд ийм газар уулзана гэж ер бодож байгаагүй гэдгээ хэлж. Дараа нь тэр хоёр Өмнөд Солонгосын нутагт руу орж яриа өрнүүлжээ. Ким Жон Ун нь Трампыг Хойд Солонгосын нутагт хөл тавьсан явдлыг зоригтой бөгөөд шийдэмгий алхам гэж нэрлэжээ. Трамп хариу талархаад тэднийг агуу их нөхөрлөл холбож байна гэсэн аж.

Уулзалт цаг гаруй үргэлжилсэн бөгөөд уулзалтын өрөөнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, Сангийн сайд Стивен Мнучи нар байлцжээ.

Ингэснээр Ким ба Трамп нар гурав дахь удаагаа уулзаад байгаа юм. Өмнөд Солонгосын улстөрчид энэхүү уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлжээ. Тухайлбал, Солонгосын Эрх чөлөөний намын тэргүүн Хван Гё Ан нь "АНУ ба БНАСАУ-ын дээд хэмжээний харилцан яриа нь анх удаагаа зэвсэггүй бүсд боллоо. Уулзалтыг энд хийнэ гэдэг нь бэлэгдлийн чухал ач холбогдолтой юм. Ялангуяа Трамп нь Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг бүхэлд нь эцэслэн шийдэх тухай ярьсан нь чухал. Энэ удаагийн уулзалт БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижрах эхлэл байгаасай гэж хүсч байна" гэжээ.

Хачирхалтай нь Дональд Трамп Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн баазаар орж албан хаагчдынхаа өмнө үг хэлэхдээ цөмийн зэвсгийнхээ чадлаар сайрхсан гэнэ. Тэрээр "Бид цөмийн зэвсгээ бүрэн сайжруулж, зарим тохиолдолд цоо шинийг хүлээн авч байгаа. Бид тэдгээрийг хэрэглэхийг хүзээ ч хүсэхгүй ч манай зэвсэг дэлхийн шилдэг нь бас манайх хамгийн их цөмийн зэвсэгтэй" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18