АНУ ТАЙВАНЬД 108 ТАНК ЗАРЖЭЭ


АНУ нь Тайвань аралд "M1A2 Abrams" танк 108 ширхэг, зөөврийн зенитийн пуужингийн багц "Stinger" 250 ширхэгийг зарах шийдвэр гаргажээ. Тайвань нийт 2,2 тэрбум доллараар америкаас зэвсэг худалдан авч байгаа аж.

"South China Morning Post" сонины мэдээлснээр Тайвань эдгээр зэвсэглэлийг авах хүсэлтээ АНУруу зургаадугаар сард явуулсан байжээ. Дээр дурдагдсан зэвсгээс гадна тайванчууд танк эсэргүүцэгч пуужин "BGM-71 TOW", "409 FGM-148 Javelin" 1240 ширхэгийг авах хүсэлтэй байсан аж. Мөн Тайваны эрх баригчид нь өөрийн зэвсэглэлд байгаа сөнөөгч онгоцуудаа шинэчлэх шаардлагатай гэж үзээд АНУ-аас F-16 онгоцны хамгийн сүүлийн үеийн "Viper" хувилбараас нь 66 ширхэгийг авах хүсэлтээ явуулаад байгаа. Тайваны энэ хүсэлтийг АНУ-ын Төрийн департамент аль хэдийн зөвшөөрсөн тул одоо Конгресс хүсэлтийг нь авч үзээд зөвшөөрөл өгөх л үлдээд байгаа.

БНХАУ нь Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг тул тийш ямарваа нэг зэвсэг техник нийлүүлэхийг маш хатуу эсэргүүцдэг.Зарим судлаач нь АНУ нь Хятадтай явуулж байгаа худалдааны дайндаа илүү ашигтай байр суурьтай болох үүднээс санаатайгаар Тайвань арал их хэмжээний зэвсэг нийлүүлэн Бээжинд дарамт шахалт үзүүлж байна гэж үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 19 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 19 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18