ТРАМП ИХ БРИТАНИЙН ЭЛЧИН САЙДЫГ ИХ ЗАНТАЙ ТЭНЭГ ГЭЖ ТОДОРХОЙЛОВ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британиас Вашингтонд суугаа Элчин сайд Ким Дэррокийг "их зантай тэнэг" гэж нэрлэжээ. Тэрээр өөрийн Twitter хуудсандаа "АНУ-д суулгахаар Их Британиастомилсон мэдрэл муутай Элчин бол бидний баяртай угтах хүн биш. Тэр бол тэнэг залуу. Би Элчинтай биечлэн танилцаагүй ч түүнийн надад "их зантай тэнэг" гэж хэлж байсан" гэжээ.

Долоодугаар сарын 6-нд Британийн "Daily Mail" сонин нь Дэррок Элчин сайдын удирдлагадаа явуулж байсан мэдээллүүдээс иш татан хэвлэсэн юм. Эдгээр ишлэлд Элчин сайд нь Трампыг удахгүй улс төрийн тавцангаас гутамшигтайгаар хөөгдөнө, Захиргааг нь арчаагүй, чадваргүй, Оросын санхүүчид Трамп болон түүний гэр бүлийнхэнд мөнгө зээлдүүлсэн байж болзошгүй гэх мэт зүйл бичсэн байсан нь маш их дуулиан тарьсан. Үүний дараагаар Их Британий Засгийн газар, Гадаад харилцааны сайд нь тун эвгүй байдалд орж тайлбар хийхээс өөр аргагүй байдалд орсон. Их Британий Гадаад харилцааны яамны төлөөлөгч нь Элчин сайдын бичсэн нууцын зэрэглэлтэй мэдээллүүд алдагдсанд харамсаж байгаагаа мэдэгдээд хоёр улсын харилцаанд энэ явдал нөлөөлөхгүй гэдэгт найдаж байгаа гэсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 19 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 19 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18