​ГАВЬЯАТ ХУУЛЬЧИЙН ОХИН, МИСС Н.ЧИМЭДЛХАМ АВИЛГЫН ХЭРГЭЭР СААТУУЛАГДАН ШАЛГАГДАЖ БАЙГАА

Өнөрцэцэг
2019/08/25


Эрүүл мэндийн яамны эрүүл байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нь авилгын хэргээр саатуулагдан шалгагдаад гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Н.Чимэдлхам нь сургууль төгссөн даруйдаа буюу Г.Шийлэгдамбыг сайдаар ажиллаж байх үед анх яаманд ажилд оржээ. Сүүлд иргэдийн зүгээс түүний нэр дээр удаа дараа гомдол ирж хариуцлага тооцох тухай яригдахад УИХ-ын нэгэн гишүүн түүнийг хамгаалж үлдсэн байна. Н.Чимэдлхамд хариуцлага сануулсаар байтал аавынхаа галын уяач, УИХ-ын гишүүний нөмөрт удаа дараа хахууль авсаар байгаад ийнхүү саатуулагдсан гэдгийг ойрын эх сурвалж мэдээлж байгаа юм.

Авилгын хэргээр саатуулагдсан Н.Чимэдлхамын төрсөн аав нь Монгол Улсын гавъяат хуульч С.Нямжав юм.

Тэрбээр 1975-1977 онд Булган аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, 1977-1980 онд Булган аймгийн ардын хэсгийн шүүхэд шүүгч, 1980-1987 онд Булган аймгийн шүүхийн шүүгч, арбитрч, орлогч дарга, 1987-1998 онд Булган аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, 1998-2012 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2012.01.06-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажилласан бөгөөд шүүгчээр нийт 37 жил ажиллажээ.

Н.Чимэдлхам нь "Miss Mongolia-2008" тэмцээний дэд байранд орж олон улсын тэмцээнд явж байсан нэгэн юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 11 минутын өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 14 минутын өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 2 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 3 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 15 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26