Халх голын ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилна. Тодруулбал, ирэх есдүгээр сарын 2-ны өдөр манай улсад ирэх бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, хэвлэлийн хурал хийхээр төлөвлөсөн байна. Тэрбээр Монголд нэг хоноод, есдүгээр сарын 3-нд буцах аж.
Энэ үйл явдалтай холбогдуулан есдүгээр сарын 3-ны өдөр буюу ирэх мягмар гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна