ХУРУУНЫ ХЭЭ УНШДАГ ТӨХӨӨРӨМЖИЙГ УИХ-ЫН ГИШҮҮД ЭВДЭХИЙГ САНААРХАЖ БАЙНА УУ?

Өнөрцэцэг
2019/09/02

УИХ-ын гишүүд хурууны хээгээр саналаа өгөх төхөөрөмжийг 600 сая төгрөгөөр суурилуулсан. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүд энэ төхөөрөмждөө дасахгүй хагас жил болж байна. Учир нь төхөөрөмж байсхийгээд л гацдаг, эвдэрдэг, саатдаг үзэгдэл хэвээр байсаар байна. Энэхүү эвдрэл гэмтэл нь төхөөрөмжиндөө бус харин УИХ-ын эрхэм гишүүдэд учир байдаг бололтой.

Хурууны хээгээр саналаа өгснөөс хойш УИХ-ын гишүүд нэг нэгнийнхээ өмнөөс кноп дарж чадахаа байсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд ирцээ хүчээр бүрдүүлж, бусдын өмнөөс санал өгч кнопыг дарж "төгөлдөр хуур" тоглож чадахаа байсан нь лоббинынх нь хууль явахгүй том гацаа үүсгээд байгаа юм. Тиймээс төхөөрөмжийг зориудаар гэмтээх гэж зарим түшээд хурууныхаа хээг янз бүрээр дардаг гэнэ. Тэрхүү дүрс бичлэг нь ч УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтэст хадгалаатай байдаг ажээ. Тодруулбал төхөөрөмж саатуулж, хурууны хээгээ уншуулах хүсэлгүй гишүүд хумсаараа, эсвэл өндгөөрөө өнгөц, хурууныхаа хажуугаар уншуулах гээд олон төрлийн зураг нь холбогдох албаны хүнд баримт болон хадгалагдаж байдаг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 1 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 1 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 3 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 3 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 15 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26