Айлчлалын хөтөлбөр ёсоор В.Путин 21:50 минутад Монголд ирэх байв. Гэтэл нислэг хойшилсоор 23 болгов. Дөнгөж саяхан хэвлэлийнхэнг дотогш нэвтрүүлсэн тул тэрбээр буух дөхөж байгаа бололтой. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, "Роснефть", "En+Group", "Интер", "Росгидро", "Технопромэкспорт" компанийн удирдлагууд багтжээ. ZARIG.MN нисэх буудлаас шууд дамжуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна