В.ПУТИНЫ НИСЛЭГ ГУРВАН ЦАГ ХОЙШИЛЖ УЛААНБААТАРТ ГАЗАРДЛАА

Өнөрцэцэг
2019/09/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлал хийхээр Улаанбаатарын цагаар 23:48 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

Түүний тусгай үүргийн онгоц 21 цагийн орчимд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах байсан ч Эрхүү мужид ажилласан учир хойшилсон юм.

Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар угтан авлаа.

В.Путин нь 2000 онд манай улсад анх төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа 2014 онд Халх голын 75 жилийн ойгоор мөн айлчилж, энэ удаад 80 жилийн ойд уригдан ирж байна.

Тэрбээр дөрөв дахь удаагаа Монголд хөл тавьж буй нь энэ бөгөөд айлчлалын үеэр хоёр улсын хооронд 20 гаруй гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурна гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 1 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 1 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 3 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 3 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 15 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26