ПРОКУРОР ШҮҮХИЙН ТОГТООЛД ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧИХ 5 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ

Н.Мижидмаа
2019/09/03

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шалгахдаа эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 19-нд шийдвэрээ гаргасан. Шүүгдэгч Б, Хурц нарын есөн хүн 17 өмгөөлөгчийн хамт, хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нар өмгөөлөгчийн хамт, хөндлөнгийн ажиглагчаар нэг иргэн оролцсон. Зургаа хоног үргэлжилсэн шүүх хурлын дүнд шүүх бүрэлдэхүүнээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм.

Тэгвэл шүүхийн тогтоол албажин гарч, өчигдөр Прокурорт хүргүүлсэн байна. Уг тогтоолд ганцхан прокурор л эсэргүүцэл бичих эрхтэй. Тогтоол прокурорт хүргэгдсэнээр эсэргүүцэл бичих тав хоног эхэлж байгаа юм. Хэрэв прокурор эсэргүүцэл бичвэл талууд Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхээр маргаж, хэргийг шийдвэрлэнэ. Харин эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хэрэг нотлох баримтуудын шүүхийн тогтоолд заасан зөрчлүүдийг арилган, дахин маргах юм.

Шүүх хурлын сүүлийн өдөр хохирогчоор оролцож буй Б.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч "гадаад улсад эмчлүүлэхээр явсан" хэмээн шүүх хуралд оролцоогүй нь шүүгдэгч талын нөлөө орсон уу гэх хардлага нийгэмд үүссэн. Харин нөгөө өмгөөлөгч н.Оюунчимэгийн хувьд "Шүүхийн шийдвэртэй санал нийлж байна" хэмээн мэдэгдсэн юм.

Бид энэ асуудлаар Б.Содномдаржаагийн ээжээс тодруулахад "Шүүх хурал болоод нэлээд хугацаа өнгөрсөн ч энэ хэргийг үргэлжлүүлээд шалгах, эсвэл хаах талаар бидэнд ямар ч мэдээлэл алга. Манай өмгөөлөгч гадаадад заавал эмчлүүлэх яаралтай шаардлага байсан эсэхийг ч бид сайн мэдэхгүй байна. Одоо энэ хэрэг хаашаа эргэхийг үлдсэн өмгөөлөгч маань л мэдэх байх" гэсэн. Түүнчлэн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат ч хэрэг хэрхэн үргэлжлэх талаар ямар нэг мэдээлэлгүй байгагаа хэлэв. Олон нийтийн дунд хүлээлттэй байгаа энэ хэрэг хэрхэн үргэлжлэх нь одоо прокурорын эсэргүүцэл бичих эсэхээс шалтгаална. Тодруулбал энэ сарын 11-ний өдөр уг асуудал тодорхой болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 1 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 1 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 3 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 3 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 15 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26