ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид угтан авч хүндэтгэл үзүүлэв.
Гэрэл зураг: MPA
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна