ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр 13.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм. Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч "Хүндэт зочин"-ы дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын гэрэл зураг татуулах юм байна. Мөн Монгол, Оросын Ерөнхийлөгчид 40 орчим минут ганцаарчилсан уулзалт хийх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна