Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байгаа. Нийт 150 зарчмын зөрүүтэй санал гаргаснаас 100 орчмыг нь хэлэлцжээ.
Олон нийтийн дунд маргаан үүсгээд байсан УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмэх саналууд аль аль нь дэмжигдсэнгүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил байхаар тусгасан бол МАН-ын бүлэг гишүүдийн тоог 99 байх хувилбар гаргаад байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна