Х.НЯМБААТАР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЛААР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ

Н.Мижидмаа
2019/09/09

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой Ерөнхийлөгчийн засаглалыг ард иргэдээсээ асууя гэх Ерөнхийлөгчийн байр суурийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Ард нийтийн санал асуулгаар асуух 40 гаруй зүйл заалтыг дахиж нэмж, найруулгын бүх засварыг нягтлах санал хураалтыг бүх зүйл заалт бүрээр 57-оос дээш саналаар явуулна. Эцэст нь ард нийтийн санал хураалтын тогтоолыг иргэдэд хүргэх ийм жуцрмаар явагдана. Иргэдээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ард нийтийн санал асуулгаар гурав хүртэл асуулт асууна. Мэдээж хуулийнхаа төсөлтэй танилцах хугацаа иргэдэд олгоно. Ард нийтийн санал асуулгын товлогдсон өдөр, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна, дэмжихгүй байна гэсэн хоёр утгаар явагдана. Одооноос ярьж эхэлнэ. Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв буруу гэдгийг асуултад оруулах боломжгүй. Сая бид нар 57-гоос дээш саналаар бүх үндсэн хуулийн тодорхой зүйл заалт болгоныг их хурлын хоёр удаагийн хэлэлцүүлгээр батлагдсан энэ асуултынхаа хүрээнд л явагдана шүү дээ. Тэрнээс биш чуулганаар хэлэлцээгүй, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэлэлцэгдээгүй асуудлыг санал асуулгаар явуулах боломжгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 2 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 2 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 4 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 5 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 5 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 17 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26