Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ 85 ХУВИЙГ НЬ ТАСАЛЖЭЭ


УИХ-ын намрын чуулганаар 85 хуулийн төсөл баталж, 190 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт хийжээ. Гэвч намрын чуулган эхэлснээс хойш нэг зүйл засагдахгүй байсаар хаалтаа хийсэн юм. Тэр нь УИХ-ын гишүүдийн ирц билээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор "Наранхүү гэж нөхөр байна. Хуралдаа яагаад суудаггүй юм бэ гэсэн чинь "Мэдэхгүй, ойлгохгүй юм чинь хайран сайхан цагаа тэнд үрээд яадаг юм" гээд телевизээр ярилцлага өгөөд сууж байна" хэмээн шүүмжлүүлж байсан УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулганы хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүнээр тодорлоо.

Парламентын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд анхдугаар чуулган, ээлжит бус чуулганыг эс тооцвол УИХ албан ёсоор найман удаа хуралддаг. Харин Б.Наранхүү гишүүн 26 цагийн чуулганы хуралдаанд сууж, 74 цагийг нь тасалж, 21 цагийг нь гадаад томилолтоор аргалж, 32 цагийг нь орон нутагт өнгөрүүлжээ. Б.Наранхүү гишүүний хувьд энэ нь шинэ үзэгдэл биш. Өмнөх парламентад ч гэсэн хамгийн их хуралдаан тасалдаг гишүүнээр тодорч байсан билээ.

"Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй" учраас дундговьчууд ирэх сонгуулиар арай дөнгүүрхэн шиг буюу ядах нь аа юу яриад байгааг нь гадарлах гишүүнээ төрд илгээнэ биз. Эс бөгөөс "Мэдэхгүй, ойлгохгүй юм чинь..." чаддагаар нь хуралдаанаа тасална шүү дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 19 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18