Д.ДӨЛГӨӨН: БИ ОРГАНИК ХҮНСЭНД ДУРГҮЙ


ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн багш, доктор Д.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэж байна. Энэ нь үр удамт сөргөөр нөлөөлнө хэмээн эсэргүүцдэг нэг хэсэг бий. Харин та бол хүн төрөлхтөн генийн өөрчлөлттэй хүнсгүйгээр цааш явах боломжгүй гэж үздэг юм билээ?

-Ямарваа нэг шинэ зүйл гарч ирэхэд эсэргүүцэгч тал үргэлж байдаг. Мэдээж хэрэг, түүнийг дэмжигч тал ч бас бий. Үргэлж л ийм байсан. Одоо ч гэсэн сонин юм ярьдаг хүмүүс их бий. Жишээлбэл, бичил долгионы зуухыг анх гарахад аюултай шүү дээ гэж баахан ярьсан. Одоо айл болгон хэрэглэж байна. Тэгээд яадаг ч үгүй, байж л байна. Үүнтэй адил генийн өөрчлөлттэй хүнсийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн ихэнх нь миний ажигласнаар мэргэжлийн бус байдаг. Хамгийн эхэнд ген гэж яг юу байдгийг мэдэх хэрэгтэй. Тэр хүмүүсийн санаанд юу байдаг вэ гэхээр "аа, удамшлийн мэдээлэл..." нэг тиймэрхүү л зүйл байгаа. Яг юу юм бэ. Харж, барьж болох уу бүү мэд. Тэгсэн хэр нь ээ "Өө, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн буруу" л гэдэг. Гэтэл генийн өөрчлөлт гэдэг зүйлийг байгаль эх өөрөө олон зуун сая жилийн өмнөөс хийгээд эхэлчихсэн юм. Энэхүү генийн өөрчлөлт гэдэг зүйлийн үр дүнд хомосапиенс буюу оюун ухаант хүний амьд бие бий болсон. Хүн төрөлхтөний хамгийн анх хийсэн генийн өөрчлөлт бол одоогоос 30 мянган жилийн өмнө нохойг гэршүүлсэн явдал юм. Чононоос нохойны өөрчлөлтүүдийг бий болгосон нь генийн өөрчлөлт. Түүнээс хойш хүн төрөлхтөн маш олон амьд биетүүдийг гэршүүлсэн.

-Манай улсын нөхцөлд юу яригддаг вэ гэвэл, хятадууд тариалангийн талбайгаа хоёр хуваагаад химийн зэвсэг туршиж байсан бохир талбайдаа генийн өөрчлөлттэй төмс, хүнсний ногоо тариад түүнийг нь монголчууд идээд хорт хавдартай болж байна. Өвчлөл хоол хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой гэх мэтээр ярьдаг?

-Үүнийг би мэдэхгүй. Хятадууд юу хийж байгааг би мэдэхгүй байж мэддэг юм шиг ярьж болохгүй шүү дээ. Генийн өөрчлөлт гэдэг бол химийн бордоо, хүнсний нэмэлт биш. Генийн өөрчлөлт гэдэг бол молекул биологийн аргуудыг ашиглаад амьд биед генүүдийг өөрчлөн шинэ төрлийн үүлдэр, сортуудыг гаргаж авах арга юм. Түүнээс биш үүнд ноцтой зүйл яригдахгүй. Задардаггүй синтетик ашигладаггүй. Харин цацраг идэвхитэй бодисоор бохирлогдсон талбайд төмс, хүнсний ногоо тарьвал ийм төрлийн бохирдолтой байх нь тодорхой. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Манай иргэд шинжлэх ухааны суурь мэдлэгээ нэмэхийг хүсэхгүй байна. Ген гэж ийм юм байдаг, генийн өөрчлөлтийн үр дүнд ингэнэ гээд ярих гэхээр ойлгохыг ч хүсдэггүй.

-Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн дээрээ зарим улс орон тэмдэглэгээ хийж байгаа. Зарим нь бүр генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэхийг хориглодог юм билээ. Харин манай улсад одоохондоо ийм жишиг алга.

-Хуулиараа ийм тэмдэг тэмдэглэгээг тавих ёстой. Харин манай улсад генийн өөрчлөлттэй хүнсийг хориглочихвол өнөөдрийн хэрэглээнд байгаа зүйлсийн ихэнх нь алга болно. Хамгийн наад зах нь бүх төрлийн хиам байхгүй болно. Яагаад гэвэл, хиаманд орж буй нэмэлт бодисууд бүгд генийн өөрчлөлттэй. Тэгээд хорьсоныхоо дараа "Өө, буруу шийдвэр гаргасан байна шүү дээ" гэж ярина л биз. Хамгийн гол нь генийн өөрчлөлт гэдгээ ойлгож мэдээгүй байж дураараа шийдвэр гаргаж болохгүй.

-Зарим оронд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг лангуун дээрээ ялгаад тавьчихдаг. Монголд ч гэсэн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг лангуун дээрээ ялгаж тавьдаг болмоор юм биш үү?

-Би бол органик хүнсэнд дүргүй. Яагаад гэвэл, органик мах гэвэл тухайн амьтан ямар ч вакцин тариулаагүй, ямар ч эм уугаагүй байх ёстой. Органик алим өт хорхойгоор дүүрэн байдаг. Тэр өт ямар бодис ялгаруулсан бэ гэдгийг хэн мэдэх вэ. Тэр өт ямар нэгэн хорт бодис ялгаруулаад тэр нь алиман дээр цацдаг пестицидээс ч хамаагүй илүү хортой байх юм билүү. Тэгээд ч нэгж талбайгаас авах органик хүнсний ургац маш бага. Тиймээс би хяналттай органик биш хүнсэнд илүү дуртай. Яг ямар технологиор яаж хийсэн бэ. Дүрэм журмаа барьж хийсэн үү гэдэг нь харин маш чухал. Асуудал юунаас үүсдэг вэ гэвэл аюулгүй ажиллагааны дүрэм журмаа биелүүлээгүйгээс болдог. Тиймээс миний бодлоор, манай улсын хувьд генийн өөрчлөлттэй хүнсийг лангуун дээр ялгаж тавина гэдэг утгагүй зүйл. Хэрэв ингэвэл бизнес эрхлэгчдийг аймшигтай, хүчтэй дарамтална гэсэн үг. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гадаадаас авч байгаа. Тэгэхээр энэ чинь бизнесийн чөлөөт өрсөлдөөн гэдэг зүйлийг зөрчинө.

-Гэхдээ 100 хувийн эерэг бас сөрөг зүйл гэж байдаггүй шүү дээ. Генийн өөрчлөлттэй хүнсэнд ч гэсэн эерэг болоод сөрөг тал бий байх?

-Уучлаарай, ямар сөрөг талтайг нь би мэдэхгүй байна. Одоогоор яг батлагдчихсан сөрөг тал юу ч байхгүй. Харин эерэг тал нь маш олон. Яахав, генийн өөрчлөлттэй хүнс аюултай гэдгийг батлах гэж маш олон туршилт хийж үзсэн. Тэгээд чадаагүй. Тийм учраас болзошгүй аюул гэж ярьдаг юм. Ямар ч аюул болоогүй, ямар нэгэн хор хөнөөл учраагүй байгаа л даа. Гэхдээ л юмыг яаж мэдэх вэ, 20 магадгүй 50 жилийн дараа аюул гарах ч юм билүү. Тийм болохоор болзошгүй аюул гэж үзэл бодлоо хамгаалдаг. Манай улс Картагений протоколлд нэгдчихсэн. Үүнд юу гэж заасан бэ гэвэл генийн өөрчлөлт байвал бүртгэлжүүлнэ гэсэн. Түүнээс биш хорино гэж байхгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 27 минутын өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 1 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 2 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 3 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 3 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 4 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 5 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 7 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 7 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 8 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 9 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 9 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр