Шинэ: Ирэх онд 2.7 тэрбум ам.долларын өр төлөх ч төсөвт тусгаагүй

О.Шүрэнцэцэг
2019/12/03

УИХ дахь Шинэн-ын зөвлөл өчигдөр хуралдаж, Монгол улсын өрийн асуудал, Гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл, Хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд тус намын гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Хүүхдийн хүчирхийллийн асуудалд тус намын зүгээс онцгой анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар Шинэн-ын зөвлөлийн дарга Л.Болд "Бид гэр бүл төвтэй нам учраас гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж, Холбогдох хуулийн талаар нээлттэй сонсгол тогтмол явуулах төлөвлөгөөтэй байна. Энэ онд гэр бүлийн хүчирхийлэл өмнөх онтой харьцуулахад 34.4 хувиар өсжээ. Жилд 20 мянга орчим мянган хүн гэр бүлээ батлуулдаг гэх судалгаа бий. Үүнээс 4000-5000 нь гэр бүлээ цуцлуулдаг байна. 400, 500- гаар яригддаг байсан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн. Энэ нь монголын нийгмийн үндэс суурь ганхахад нөлөөлж байна. Иймд Шинэн-ын зүгээс дээрх асуудалд анхаарал хандуулж, монгол төрийн бодлогыг гэр бүлд суурилсан төрийн бодлого болгож өөрчлөх, хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх, татвар урамшууллын зэрэг бүхий л бодлогоор залуу гэр бүлийг дэмжих талд олон хууль тогтоомж боловсруулж, анхаарч ажиллах болно" гэв. Мөн энэ үеэр тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч Х.Батсуурь "монгол улсын өр онцгой анхаарах асуудал болоод удаж байна. Засгийн газрын өр 2019 оны III улирлын байдлаар нэрлэсэн үнээрээ 24.7 их наяд төгрөг байна. Өнөөгийн үнэ цэнээр тооцох юм бол 20.7 их наяд төгрөгийн өр болно. Гэхдээ өнөөгийн үнэ цэнээр тооцохдоо олон улсад баримталдаг тодорхой зарчмуудыг зөрчсөн байгаа. Энэ нь өрийн хэмжээ хэвийн байгаа мэт харагдуулж байна. 2020 оны төсөвт зөвхөн өрийн хүүгийн зардалд 960 тэрбум төгрөг тусгасан. Гэтэл 2020 онд томоохон зардал буюу зээлийн үндсэн төлбөрүүд хийгдэнэ. Тодруулбал, Монгол банкнаас БНХАУ- ын ардын банктай хийсэн свон хэлцэлээр авсан 15 тэрбум юань буюу 2.2 тэрбум ам.долларын өрийг төлөх ёстой. Үүнийг бид төвбанкны өр гэж хараад байна. Бодит байдал дээрээ төрийн хариуцах ёстой өр. Тэгэхээр 2020 онд нийт 2.7 тэрбум ам.долларын төлөлт хийх нөхцөл үүсчихээд байхад үүнийг төсөвт огт тусгаагүй, хэрхэн төлөх талаар мэдээлэл алга" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 29 минутын өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 1 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 4 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 5 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 5 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 6 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 7 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 7 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 7 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 19 цагийн өмнө
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 21 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 21 цагийн өмнө
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ 23 цагийн өмнө
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр