800 гаруй хятад иргэнийг Ө.Энхтүвшин, Н.Цэрэнбат нар оруулж ирсэн үү?

Өнөрцэцэг
2019/12/09

Өнгөрсөн сард БНХАУ-ын 800 гаруй иргэн Монголын томоохон буудлуудад орогнож хууль бус ажиллагаа явуулж байсан. Энэ үйдлийг БГД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж анх илрүүлсэн юм. Эдгээр хятад иргэдийн хэрэглэж байсан 10 000 бүртгэлгүй дугаарын дийлэнхийг "Жи мобайл" компанийн номер эзэлж байсан тухай хуулийн байгууллагаас мэдээлж байв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан эдгээр 800 иргэнийг оруулж ирэх асуудлаар "Хуан" гэдэг хятад иргэн Монгол Улсын Засгийн Газрын хоёр сайдтай уулзсан тухай ярьсан нь анхаарал татав. Тэгвэл төд удалгүй "Хуан"-тай Шадар сайд Ө.Энхтүвшин уулзсан, тэд надтай "айти"-гийн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан гэв. Харин өөр ямар сайд урд хөршийн иргэнтэй уулзсан бэ гэдгийг бид эрэн сурвалжлав. "Хуан" нь БНХАУ-ын бизнес эрхлэгч бөгөөд казино тоглоом ажиллуулах талаар манай улсын төрийн томчуудтай уулзалт хийжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард хоёр ч удаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай уулзсан байна. Анхны уулзалт нь "river beach resort" -д болсон бол дараагийн уулзалт нь "Их тэнгэр"-ийн аманд болжээ. Тус зураг нь уулзалтын үеэр авхуулсан бөгөөд хамгийн цаад талынх нь хүн Хуан аж.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 41 минутын өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 4 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 5 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 6 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 6 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 22 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр