Энэ онд Улаанбаатар хотод БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 20.9 км авто зам тавих, хуучин гүүр шинэчлэх болон шинээр гүүр барих төсөл хийгдэнэ. Харин Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр шинэчлэх 5 төсөл, замын байгууламжийн 13 засвар хийгдэх бөгөөд Орбитийн уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 3.6 км замын өргөтгөлийг шинэчлэх ажлыг Хөгжлийн банк санхүүжүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна