Дэнзэнгүүдийг олшруулахгүйн тулд авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгая


МУ-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн гэгч нь албан тушаалаа ашиглан улсазд их хэмжээний хохирол учруулсан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас зарлаж, сур дуулиантай баривчилгаа явуулж байлаа. Тодруулбал, Г.Дэнзэн нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ "Говь повер" компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгч, албаны эрх мэдлээ ашиглан, улсад хохирол учруулсан үндэслэлээр шалгагдаж эхэлсэн юм.

Энэ хэрэг өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан ба энэ оныг хүртэл уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасаар ирсэн. Ийнхүү шүүхийн шатанд явсаар уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэтэл Г.Дэнзэн шүүхэд гаргасан бөгөөд уг хүсэлтэд нь прокурор яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн баасан гарагт шүүх хэргийг хэлэлцэв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэг, түүний шийдвэрлэлт нь авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг хуулиараа "толгойг нь илдэг" болохыг бэлхнээ харуулж байна. Шүүх шүүгдэгчийг "гэм буруутай" хэмээн шийдсэн ч хариуцлага тооцож чаддаггүй, чухам гэмт хэрэгтэн шүүх танхимаас "баатар" мэт гарч ирдэг байдлын жишээ юм.

Авлига, албан тушаалын хэргүүдийг цаг хугацаа зарж, баримт сэлт цуглуулж мөрддөг мөрдөгчдийн толгой сэгсрэн хэлж байгаа зүйл нь "авлига, албан тушаалын хэрэг шалгахад цаг хугацаа маш их зарцуулдаг. Хэрэгт холбогдогч нэг этгээдийн холбогдсон асуудлыг тодруулахад дор хаяж 10-30 хэрэг давхар шалгах шаардлага үүсдэг. Тиймээс асуудлыг бүрэн шалгаж, прокурорт шилжүүлэхэд урт цаг хугацаа шаардагдаж байна. Процессын хувьд прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэргийг мөрдөн байцаалтад удаа дараа буцааснаар тэдний ял завших үндсэн шалтгаан болсон хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хариуцлагаас мултарч байна. Тиймээс авлига, албан тушаалын хэргүүдийг хугацаагүй болгох, ядахдаа урт хугацаа тавьж өгөх нь албан тушаалаа ашиглан улсад хохирол учруулагсдын шуналын гарыг цаагуураа хүлж байгаа үйлдэл болох ёстой юм. Гэтэл хууль тогтоогчдод энэ ашиггүй, эсрэгээрээ хохиролтой учир хөөн хэлэлцэх богинохон хугацааг ашиглан гэмт хэрэг үйлдсээр байна" хэмээн ярьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 19 минутын өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 22 минутын өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 29 минутын өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 1 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 2 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 2 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 21 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 21 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 23 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 23 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр