Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2016-2017 онд 3,8 тэрбум төгрөгийг олгожээ. Тухайн аж ахуйн нэгжүүд хүүгүйгээр 200 хүртэлх сая төгрөгийг зээлсэн байна. Гэвч эдгээр компаниудын 40 орчим хувь нь буюу 1,8 орчим тэрбум төгрөгийг эргэж төлөхгүй байгаа учир Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Ямар ч хүүгүй зээл авчихаад төлөхгүй гүрийж буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хүргэе. Эдгээр компаниудад олгосон зээлтэй холбогдуулж Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Нямдаваа болоод УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарыг шалгаж байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна