Монголын шүүх тэдэнд хил гаран зугтах боломж олгожээ

Н.Мижидмаа
2019/12/25

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгөөр туйлагсдын дуулиан шуугиан хэдхэн хоноод л мартагддагийн үлгэр ахиад л өрнөж байна. Тодруулбал, Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагынхныг хоёр хуваасан гэх Улсын дээд шүүхийн шүүгчдийн нэг Ц.Амарсайхан, Дубайн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаантай салшгүйгээр нэр холбогдсон, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хотын мээр асан Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нартай үгсэн төрийн мөнгө завшсан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй “Бэрэн” группын ерөнхийлөгч Б . М ө н х т ө р , М о н гол Ул с ы н Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтэй хэрэгт холбогдон шалгагдаж байгаа улс төр, бизнесийн томоохон албан тушаалтнууд хэдийн хилийн дээс даваад алга болцгоожээ. Уншигч та санаж байгаа бол дээрх эрхмүүдийг АТГ, холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлэхтэй зэрэгцэн прокуророос “Хилийн хориг тогтоолоо” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгээд зогсохгүй хууль хяналтынхан, холбогдох албаныхан “Төрөө цөлмөсөн тэрбумтан, авлигач, албан тушаал, эрх мэдлээ ашиглагчдыг баривчилчихлаа.Эднийг одоо жинхнээсээ яллана.Гэм буруутайг нь тогтоох нотлох баримт хангалттай байна” хэмээж байлаа. Гэвч хэдхэн сарын дараа ийн өөрсдөө сэжигтнүүдээ чимээгүйхэн хил гаргаад явуулдаг болчихжээ.

Ийн хэлсний учир нь, албаны эх сурвалж “Манай АТГ, хууль, хяналтынхан улс төрийн томоохон албан тушаалтан, эрх мэдэлтэн, бизнесийн салбарынхны үйлдсэн хэргүүдийг илрүүлж, нотолж чадаж байна. Даанч прокурор, шүүхийн байгууллагын удирдлага, нэр бүхий шүүгчид нь хэргийг хэрэг биш болтол нь хав дарж, сэжигтнүүдэд ял, хугацаа завших боломж олгож байна. Одоо сүүлдээ томоохон гэж болох бүх хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтнууд хил гараад явчих шиг боллоо. Тэдэнд прокуророос тавьсан хилийн хоригийг холбогдох шүүхийн шүүгч нар нь чимээгүйхэн цуцлаад л явуулчихдаг боллоо. Энэ жишгээр “Эрдэнэт” үйлдвэрт Ерөнхийлөгч байх хугацаандаа нэр бүхий албан тушаалтнуудтай нийлж онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгагдах учиртай Ц.Элбэгдорж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргааны гол эзэн Ц.Пүрэвтүвшин тэргүүтэй хүмүүс гадаад руу явчихаад хэрэг нь гацаанд орчихоод байж байна” гэлээ. Үнэхээр тоолоод үзвэл төрийн өндөр албан тушаал хашиж байсан, авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа олон хүн Монголоос аль хэдийнэ явчихжээ.

Баримт I

...Салхитын мөнгөний ордод холбогдогчдын гэрээс 163 сая ам.доллар буюу гурван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг АТГ-ынхан хурааж авсан. Уг мөнгө нь Монголын шүүх, цагдаа тэргүүтэй хууль хяналтын байгууллагынханыг авлигадахаар Салхитын мөнгөний ордыг булаалдсан хятадуудын мөнгө байсан гэдэг. Авлигын зориулалттай э н э м ө н г ө а н х н ы х байгаагүй. Түүний өмнө ч яг ийм хэмжээний мөнгийг Салхитын ордод холбогдогч хятадууд Монголд оруулж ирсэн байдаг. Тэд мөнгөө Салхитын ордын маргааныг шүүхээр шийдэгдэх явцад нэр бүхий шүүгч тэргүүтэй хууль хяналтынханд өгсөн гэдэг. Иймээс Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Салхитын ордын хэрэгт шийдвэр гаргасан 17 шүүгчийн бүрэн эрхийг 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр түдгэлзүүлсэн билээ. АТГ-аас уг хэргийг мөрдөн шалгасны эцэст эдгээр шүүгчдээс нэр бүхий зургаан шүүгч Салхитын мөнгөний ордын хэргийг шийдвэрлэхдээ авлигал а в с а н н ь х ө д л ө ш г ү й тогтоогдсон учраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ш ү ү г ч Э . Х а л и у н ба я р , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар юм. Эдгээр шүүгчид авлигын мөнгийг зуучилсан хүн нь Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа байсан бөгөөд тэрээр урьдчилан хорих төвд хоригдох үеэрээ амиа егүүтгэсэн билээ. Салхитын мөнгөний ордоос гадна өөр хэрэг шийдвэрлэхдээ авлига авсан хэргээр талийгаач Л. Бямбаагийн хүү Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нарыг шалгаж байсан ч шүүгч С.Төмөрбат эхнэр, хүүхдүүдээ дагуулан Монголын хилээр гарч, АНУ-д амьдарч байна. Түүнчлэн Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-ыг эмчлүүлэх нэрээр зорьсон ч өнөөдрийг хүртэл ирсэнгүй. Түүнийг БНСУ-д эмчлүүлэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн шүүх зөвшөөрсөн байдаг.

Баримт II

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг б ол о н С а н г и й н с а й д асан С.Баярцогт нарыг я л л а гд а г ч а а р татс а н . Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Одоогоор энэхүү хэрэг прокурорын шатанд хянагдаж буй юм. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорьсон. Тэрбээр өнгөрсөн сард өмгөөлөгчөөрөө дамжуулж хилийн хоригоо цуцлуулах хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг нь хүлээж авсан байдаг. Гэвч түүний ирнэ гэсэн хугацаа хэд хэдэн удаа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж буй юм.

Баримт III

Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн гуравдугаар сард Эрүүгийн цагдаагийн газраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг н а р ы г “ Э р д э н э т ” - и й н 49 хувьтай холбоотой а с у уд л а а р с а ат у ул а н шалгаж, шуугиан тарьсан. Гэсэн ч Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хамтарсан а ж л ы н х э с г и й н х н и й тэднийг саатуулан шалгах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд мэдүүлэг авсан болоод суллаж байсан билээ. Тэгвэл энэ хэргийн дараахан Ц.Пүрэвтүвшин гаднын орныг зорьсон бөгөөд өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байна. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэг Ц.Пүрэвтүвшингүйгээр цааш үргэлжлэх боломжгүй тул ийнхүү гацаанд оржээ.

Баримт IV

АТ Г - а а с “ Э рд э н эт ” ү й л д в э р и й н ш о р о о н овоолгоос зэс баяжуулан авч их хэмжээний ашиг хүртэж байгаа “Ачит Ихт” ХХК-ийг шалгаж эхлээд байгаа. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн о й р ы н х ү м ү ү с г э гд э х Ванчинцэрэнгийн Цамба, Баасанжавын Отгонбаатар нарыг мөн шалгаж эхэлсэн. Түүнчлэн “Ачит Ихт” ХХК-ийн эзэд болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Д.Ц агаан, түүний дүү П.Бат-Оч, П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг, П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшин, охин Ц.Номундарь, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар а ж и л л а ж б а й с а н Ц.Даваацэрэн нарт эрүүгийн х э р э г ү ү с г э н ш а л га ж байна. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдыг айлган сүрдүүлэн дарамталж их хэмжээний ашиг олсон, хууль бусаар лиценз авсан гэх үндэслэлүүдээр шалгаж байгааг эх сурвалж хэлж буй. Өөр нэг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр АТГынхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтээ Нийслэлийн п р о к у р о р ы н г а з а р т хүргүүлжээ. Энэ үеэр буюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Ц.Элбэгдорж гадаад руу явсан юм. Өдгөө ч тэрбээр эх орондоо ирээгүй байна.

Баримт V

Н и й с л эл и й н З а с а г дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүү Б.Чулуудай болон нэр бүхий этгээдүүдийн хамт албан туушаал урвуулан а ш и г л а с а н х э р г э э р 1702000000024 дугаартай эрүүгийн хэрэгт шалгагдаж буй. 60 хавтас бүхий хэргийг ш ү ү х эд ш и л ж ү ү л э х эд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг ү н д э с л э л э э р х э р г и й г прокурорт буцаасан билээ. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийн дахин прокурорт шилжүүлээд байгаа билээ. Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа д а р а м тл а н Х ө г ж л и й н банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан билээ. Э.Бат-Үүл, Б.Чулуудай нартай хамт “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, “ТОСК” ТӨҮГын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг, “ТОСК” ТӨҮГын дэд захирлаар ажиллаж байсан, Д.Оюунжаргал, Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Мөнхтөр, “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэл нар шалгагдаж буй. Тэдний дундаас “Бэрэн” группын ерөнхийлөгч Б.Мөнхтөр улсын хил даваад эх орондоо ирэлгүй удаж байгаа бөгөөд түүнтэй холбоотойгоор дээрх хэрэг гацаанд ороод байна. Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байгаад оргон зайлсан, хил даван зугтсан хэрэг тэднээр хязгаарлагдахгүй билээ. Эцэст нь, Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон н э р б ү х и й у л с т ө р ч , бизнесмэн сэжигтнүүдийн хэргийг гацаах, замхруулах ажилд Монголын хууль, хяналтынхан, шүүх, шүүгчид идэвхийлэн оролцдог ажил идэвхжиж байгаа нь дээрх баримтуудаас тодорхой харагдана.

Эх сурвалж: Үндэсний шуудан 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
90 настай Ц.Раднаа 8-р сард Швед улсад болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна 31 минутын өмнө
Ж.Батжаргал: Малчид нэгдэн нийлж, шинэ түвшинд гарах ёстойг өнгөрсөн 30 жил хангалттай харууллаа 1 цагийн өмнө
АН: “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж байна 2 цагийн өмнө
Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа 2 цагийн өмнө
СЕХ: Ажил олгогч санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ​ 3 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ 3 цагийн өмнө
СОНГУУЛЬ 2024: Нэр дэвшигчдийн анхааралд 3 цагийн өмнө
Х.ЭРДЭНЭБААТАР: Малчин өрхүүд өндөр орлоготой болсон цагт хөдөөд хөгжил ирнэ 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нийслэлчүүд энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил худалдан авах боломж бүрдэнэ 4 цагийн өмнө
Х.Ганцоож: Ээжийгээ хорт хавдартайг мэдэж байсан ч өөд болчихно гэж санаагүй, ажил бүтэхгүй үед ээжийнхээ дээлийг нөмрөөд унтахаар ажил бүтээд л явчихдаг 4 цагийн өмнө
Уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаараас болж түр зогсоожээ 5 цагийн өмнө
Л.Наранбаатар: Миний шидсэн оймс байгаа оносон 5 цагийн өмнө
М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа 5 цагийн өмнө
Хилчдийн гудамжны замыг хааж засварлана 6 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр 29 градус дулаан байна 6 цагийн өмнө
Хууль бусаар хил давсан олдворуудаа буцаан авахаа мэдэгдэв 18 цагийн өмнө
Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийгдэж байна 22 цагийн өмнө
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэхгүй байх заалт хэрэгжиж эхэлсэн үү 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм гэдгийг Д.Сумъяабазарт хэлье 22 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 23 цагийн өмнө