2020/07/16
USD 2,811

Зээл аваагүй нь ''хохь чинь'' уу?!

Н.Мичидмаа
2020/01/10

Г.ЖАМЬЯН

(Монгол Улсын Соёлын  гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)

“Яс булаалдсан нохой шиг” гээд нулимж байгаа хүнтэй таарлаа. Ийм бодолтой яваа хүн Монголд хэчнээн мянга байгаа бол?!

Манай эрх баригчдын хийдэг нэг гол ажил нь сонгууль юмуу, томоохон баяр наадмуудын өмнө намдаа, өөртөө оноо авах гэж ард түмнээ ялгаварлан талцуулж, тохуурхан доромжилдог явдал. Өршөөлийн хууль гаргаж байгаа нь энэ гээд өөрсдийнхөө болон хамаатан садан, ойр дотныхоо бүхий л гэмт хэрэгтнүүдийг суллаад тавьчихна. Тэд нь дахиад л хүн ална, хүрээ тална. Тэр дунд зургаан удаа ялаас мултарсан хүн хүртэл явна.

Бас л хууль гаргана. Банкны өр зээлийг тэглэнэ гээд өөрсдийнхөө юмуу, өөрийн намын голдуу, өнөөх л хэдэн зуун сая, тэрбумаар нь залгичихаад ангайж суугаа нөхдийнхөө өрийг тэглэнэ. Арван тэрбум (10.000.000.000.000)-ынхаа өрийг банкаар хаалгачихсан Ц.Гарамжав авгай УИХ-д сууж байх юм. Зүгээр ч үгүй, үнэнийг нь илчилсэн сэтгүүлчдийг дарамталж загнаад сууж байгаа. Зургаан зуун хорин тэрбум (620.000.000.000.000)-ын өртэй “Капитал” банкаа дампууруулчихсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёстой л жаатай загнах авгай юм даа. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан “Капитал” банкаа дампуурахаар нь над хамаагүй гэж загнаж байх юм. Тэр хүнд, арга хэмжээ авдаг зориг зүрхтэй аавын хүү Монгол Ардын Намд ч алга. Хууль хяналтын байгууллагад ч алга. Нэг л мэдэхэд “Капитал” банкны 620 тэрбумын өр тэглэгдчихсэн, Б.Ундармаагаас биш, бидний татварын мөнгөөр хаачихсан байна байх даа. Зөвхөн энэ 620 тэрбум төгрөг чинь л Монголын бүх төсвийн байгууллагын ажилтан, ажилчдын цалин, ахмадуудын тэтгэврийг хангалттай нэмчих мөнгө шүү дээ.

Хамгийн сүүлд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан хүмүүсийн зээлийг тэглэх шинэ хувилбар гарч ирээд бужигнуулж эхлэлээ. Монголд 400 гаруй мянган тэтгэврийн өндөр настан байдаг гэнэ. Тэдний 233 мянга нь тэтгэврийн зээлтэй байгаа учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) шинэ жилийн босгон дээр хуралдаж, өнөөх 233 мянган ахмад настныхаа тэтгэврийн зээлийг тэглэхээр зөвлөмж гаргаж. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн дарга Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээгээрээ, ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэлээ хэмээн сүр дуулиантай зарлах нь тэр.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол Зөвлөмж л гаргадаг субъект. Тэнд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар багтаад гурвуулаа зөвлөмж гаргадаг. Тэр Зөвлөмжийг Засгийн газар зөвшөөрөх юмуу, үгүй юу?! Засгийн газар шийдвэрээ гаргалаа гэхэд УИХ-аар орж хэлэлцэгдэнэ. Өнөөх 75 гишүүн чинь батлах юмуу, үгүй юу?! Хөрөнгө нь гэх 700 гаруй тэрбум төгрөг бэлэн бус, 2020 оны төсөвт ч тусгагдаагүй, Сангийн сайд нь “төсөвт тодотгол хийхгүй” гэж гүрийгээд явж байгаа. Эрх баригчид бол “Салхитын мөнгөний ордоос хөрөнгө босгоно” л гэж “үлгэр” яриад суух юм. Өнөөх, Салхитын мөнгөний орд нь шүүх дээр бөөн зарга болсон. Мөнгөтэй нь дийлэх үү, өнгөтэй нь дийлэх үү, өндөр албан тушаалтай нь дийлэх үү, “хэрүүлийн алим” байгаа нөхцөлд “Тэтгэврийн зээлийг маш яаралтай тэглэ!” гээд шавдуулж байгаа эрх баригчдынхаа учрыг олохоо болилоо.

Ганц л үнэн бий. Энэ бол сонгуулийн өмнөх шоу. Сонгогчдын саналыг худалдан авах МАНАН-мафийн шалгарсан арганы нэг. Ахмадууддаа тийм л сайн юм бол ноднин, уржнан МАХН-ынхны санал тавьж байх үед тэглэж байх нь яасан юм?!

Хөөрхийдөө, ядарсан ахмадууд л эдний “тархи угаах” амьд үзүүлбэр болох юм даа. Би, өвөлд нь хөлөө хөлдтөл, зунд нь хөлсөө шавхтал зогсож байж тэтгэврийн хэдэн төгрөгнийхөө барааг хардаг өндөр настны хувьд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван даргад доорх хэдэн зүйлийг сонордуулъя гэж бодлоо.

Нэгдүгээрт: Тэтгэврийн зээлтэй хүмүүс олон байгаа ч, тал хувь нь боломжийн амьдралтай, бүр сайд дарга нар, энэ олигархи баячуудын аав ээж, төрөл төрөгсөд зээл авсан байдаг юм. “Хүүхэддээ машин аваад өгчихлөө”, “Хүүгээ гэрлэхэд нь орон сууц өгчихлөө”, “Англи, Америкад сар зугаалаад ирлээ”. “Бали аралд гэр бүлээрээ амарлаа” гэсэн хүмүүс л байдаг шүү дээ. Хоногийн хоол нь тасрах гээд юмуу, гадаад дотоодод эмчлүүлэх гээд зээл авчихсан хүмүүс тун цөөхөн дөө. Би юу хэлэх гээд байна гэхээр тэтгэврийн зээл тэглэх нь зөв. Тэхдээ маш нарийн судалгааны үндсэн дээр эзнээ олж тэглэх ёстой юм.

Хоёрдугаарт: Тэтгэврийн зээл тэглэх сураг чинь аль жилийн өмнөөс чих дэлссэн. Автобусанд хоёр авгай: “Тэтгэврийн зээлийг хүчингүй болгох гэнэ ээ. Чи юм авч амжсан уу?” гэхэд нөгөөх нь “Арай л багадуулчихаж билээ” гээд жуумалзана билээ. Мэдээлэлд ойр байдаг, эрхэм дээдсийн гэр бүл, төрөл төрөгсөд, танил талууд бол аль хэдийнэ “хувиа борлуулж, довоо шарлуулсан” байх. Мэдээллээс хол, дээгүүр танил тал муутай, шударга талынхан нь зээл авахаа ч мэдэхгүй, авалгүй байсаар өнгөрөв бололтой. Ер нь тэгээд дарга сайд нар, баячуудын аав ээж, ах дүүсээс тэтгэврийн оочерт зогсож байгаа хүнийг би л хувьд хараагүй юм байна.

Гуравдугаарт: Тэтгэв­рийн зээл аваагүй, авч чадаагүй, тэр талаар мэдлэг ч үгүй, “Төр засагтаа өргүй явах юмсан, хорвоогоос буцахдаа үр хүүхдэдээ өр зээлийн дарамтгүй явах юмсан, яаж ийгээд хоногийн хоолоо залгуулж байгаад үхвэл болох нь тэр” гэсэн бодолтой 200 мянга шахам хүн тэтгэврийн зээл авалгүй хоцроод байгаа юмаа даа. “Улаан голоо тасартал, ул тавхайгаа элэгдтэл, улс орноо” гэж зүтгээд хохирч үлдэж байгаа энэ хоёр зуу орчим мянган хүнийг Монголын төр хохь чинь гээд үлдээх юм уу?! Энэ тэглэлтийг хоёр жилийн өмнөөс санаачилсан МАХН-ын удирдлагууд, аль болохоор ялгаварлахгүй хандахыг эрхэм дээдэст сануулаад тэтгэврийн зээл аваагүй үлдэж байгаа хүмүүст нь тус бүр нэг сая төгрөг олгоё гэсэн байна билээ. Зөв санаа л даа. Хүмүүс бол ганц сая төгрөг ч багадаж байгаа гэх.

Дөрөвдүгээрт: Заавал хэл амтай, “Хараалын бузар” шингэсэн Салхитын мөнгөний ордоос бонд гаргаж, хөрөнгийн эх үүсвэрээ босгох гээд байгаа нь ямар учиртай юм? Шунаг сэтгэлээр, хууль бус аргаар дэлхий даамгүй баяжчихсан, зуун жил идээд ч барахааргүй хөрөнгийг гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагуудад нуучихаад байгаа МАНАН-мафийнхны наад захын хэдэн хүний хөрөнгийг битүүмжлэхэд л хэдэн зуун тэрбум байтугай хэдэн их наяд хөрөнгө гарна даа. Та нар өөрсдөө хамсаатан нь юмуу, юунаас нь айгаад “Салхитын мөнгөний орд” гэж хашгиралдаад байгаа юм бэ? Энэ чинь, зүгээр л үлгэр сонсогдоод байна.

Тавдугаарт: Шинэ жилийн орой, Ерөнхийлөгч Х.Баттулга маань, ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэлээ хэмээн мэдэгдлээ. Төрийн тэргүүн хүн чинь, ҮАБЗ-ийн гуравхан хүний ярилцаад зөвлөмж гаргачихсан “нууц”ыг ингэж албан ёсоор зарлаж байж болдог юмуу? Цагаа олсон уу? Зөвхөн ард түмнээсээ оноо авахын тулд яаран ингэж дуугарав уу? Би бодохдоо, энэ чинь Сангийн сайд нь хүртэл мэдээгүй байгаа, улсын нууц баймаар юм. Хэрвээ албан ёсоор зарлах цаг нь ирвэл УИХ-ын дарга юмуу, Ерөнхий сайд мэдэгдэл хийх ёстой. Ер нь тэгээд энэ тэтгэврийн зээлийн тэглэлтийн асуудал чинь, хэдэн нам, хэдэн хүний оноо авах гэсэн, сонгуулийн өмнөх шоу шиг харагдаад байна. Ерөнхийлөгч нь, миний удирдсан ҮАБЗ ингэлээ гээд зарлачихлаа. Эрх баригч МАН бид мөнгийг нь гаргаж байгаа. Манай намын гавьяа  гэж шоудна. АН, бас л бидний гавьяа, хэдэн жилийн өмнө манай нам л энэ санаачилгыг чинь гаргаж байсан гэнэ.

Яг үнэндээ бол энэ санал санаачилгыг чинь нэлээн дээр Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын удирдлага албан ёсоор гаргаад, хэрэгсэхгүй болохоор нь төрийн гурван өндөрлөгт бичгээр хүргүүлнэ билээ. Тэгээд л ҮАБЗ дэмжиж, Ерөнхийлөгч маань өндөр дуугаар зарласан даа. Гавьяа болохоор булаалддаг, гай болохоор зугтаадгаа боль л доо. Манай ард түмэн чинь ухаантай шүү. Ахмадуудад хайр зарлаад, сонгуулийн өмнө их оноо авчихна гэж бодож байгаа улс төрийн хүчнүүд, хувь хүмүүс горьдсоны хэрэггүй л баймаар юм.

Зургадугаарт: 700-800 тэрбум төгрөг гэдэг бол тоглоом биш. Аль ч эх үүсвэрээс гаргалаа гэсэн ард түмний л хөрөнгө. Та нарын, Үндсэн хуульд оруулахаасаа айгаад байгаа “ард түмний чинь хөрөнгө”. Тэтгэврийн зээлээ тэглүүлэх гэж яарч сандраад байгаа хүмүүсийн дунд та нарын аав ээж, ах дүү төрөл садан байгаа нь мэдээж. Гэлээ ч энэ их хөрөнгийг ул суурьтай, аажуу уужуу, ялгаварлалгүй шийдэх хэрэгтэй юм л даа. Тэтгэврийн зээлээ тэглүүлэх гэж байгаа 200 мянга гаруй хүний чинь цаана хүүхэд, хөгшид, залуучууд нийлсэн гурван сая иргэн байгаа. Тэдний хувь заяаг гуравхан дарга сууж байгаад шийдчихэж, хохироочихож болдог юмуу?!

Долоо, найман зуун тэрбум төгрөгийг чинь ард түмнээсээ асууж, улс төрийн хүчнүүд, төр нийгмийн байгууллага, түүний зүтгэлтнүүдтэйгээ зөвлөж ярилцаад ухаалгаар шийдэж болмоор л юм. Гэтэл гурван дарга өдөр нь ярьж шийдчихээд, орой нь зарлачихаж байгаа нь дэндүү гоомой санагдаад байгаа юм. Долоо найман тэрбум бол бас яая гэхэв, долоо найман зуун тэрбум төгрөг гэдэг дэндүү их мөнгө шүү. Энэ их мөнгө эзнээ олж очих ёстой учраас хүмүүс харамсаад байгаа юм. Та нар бас, өөрсдийнхөө хүмүүсээр “Битгий барьц” гэж улиглуулахаа ч мартсангүй.

Долдугаарт: Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулгадаа нэг зүйлийг сануулмаар байна. Төрийн тэргүүн болох гэж, төв хөдөөгүй мацаж байхдаа таны амласан амлалтууд миний өмнө байна. Энэ амлалтуудыг чинь би бараг цээжилчихсэн юм. Өглөөд хэдэн тарни уншихдаа залгуулаад таны амлалтуудыг уншчихдаг. Та, ард түмнээ өр зээлгүй жаргаана гэсэн. Оффшорын их валютыг оруулж ирээд ард түмэндээ хүртээнэ гэсэн. “60 тэрбумынханд” арга хэмжээ авна гэсэн. Шүүх хуулийнхны “шүүсийг шахна” гэсэн. Бүгд худал болсон. Наад шүүх, прокурорынхон чинь МАНАН-мафийн толгойлогчдыг бараг бүгдийг зохион байгуу­лалттай оргуулаад гадагшаа гаргачихсан. Монголын мөнгө эздээ дагаад гадагшаа урсаад алга болсон. Энэ бүхнийг би юуны учир танд сануулж байна гэвэл, ядаж л оффшорынхоо тэр их валютыг оруулж ирээд өчүүхэн хэсгээр нь өндөр настныхаа  зээлийг тэглэчих л дээ. Танд эрх мэдэл нь бий. Шүүх, прокурорын удирдлагын хэдэн хүн таны л харцны аясаар хөдөлж байгаа нь нууц биш. Тун болмооргүй бол Улсын дээд шүүхийн дарга Х.Батсүрэнгээс эхлээд тэр “дарамтлуулаад байгаа” Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаа, “дарамтлаад” байгаа бүлэглэлийг нь зайлуулчих л даа. Ард түмэн яасан их баярлах бол.  Улс орон ч яасан түргэн дэвжиж дээшлэх бол!

 


Сэтгэгдэл (120)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.231.114.34 |   2020/01/16
Баттулга 10-р анги төгсөөгүй . Өөрийнхөө хэдэн цаасыг тоолдогоос бус улсын эдийн засаг төсөвийг яаж ойлгох вэ ? Ээж нь тэтгэврийн зээлтэй бол зээл тэглэнэ. Хамгийн мунхаг хүн .
Хариулах
43.231.114.34 |   2020/01/16
Yag uneniig saihan heljeeAhmad nastniihaa ugiig avaasai
Хариулах
43.231.114.34 |   2020/01/16
Зөв зөв Үнэнийг хэлжээ. Нэг ч гэсэн ийм хүн байгаа нь овоо
Хариулах
43.231.114.34 |   2020/01/16
Зөв зөв дэмжиж байна
Хариулах
43.231.114.34 |   2020/01/15
Ер нь бодоод байхад өр зээлийг ямарч хүн аргагүй болоод л авч хэрэглэдэг байх. Гэтэл тэр аргагүй байдлыг нь өөртөө ашигтай байдлаар,өөртөө нэр хүнд олох гэж эсвэл өөрийн урд өмнө хийсэн гэм зэмээ цайруулж улсын мөнгийг ингэж үр дүнгүй зарцуулах нь ЕРӨӨСӨӨ буруу шүүдээ
Хариулах
43.231.114.34 |   2020/01/15
Busdad Itgel uguhk gevel chi uurtuu itgeltei bai.ene chinii songolt
Хариулах
43.231.114.34 |   2020/01/15
Tetgeveriin zeel avaagui 2 shaltgaan baij bolno.1 t huvia borluulj amjidag 2 t ur huuhdee sain humuujuulj chadsan
Хариулах
43.231.114.34 |   2020/01/15
Үр хүүхэдгүй бол яах уу? Бага тэтгэвэртэй бол яах уу? Багабанди ба түүний шимэгч хорхойнууд хувиа борлуулж амжидаггүй, Элбэгдорж мэт нь үр хүүхдээ ямар болохоор нь сонгуульд сойх гэж улайраад бга хэрэг вэ?
43.231.114.34 |   2020/01/15
Tetgeveriin zeel avsan humuus argaa baraad uursdiiguu ersdeld oruulj setgeleer unaj iim alham hiisen baigaa yum.mongol hun uujuu uruvch setgeltei bai.argaa barsan yadarsan ahmaduud shuu.tetgeveriin zeel avaagui ahmaduud mundag uhamsartai humuus shuu.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/15
Orgui bol bayan ochingui bol jargal gedeg.bi zeel avch chadsangui gej hashgirch orilj uildag huniig mongold harj bolno.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/15
Баян хүмүүс хэзээ ч ядуу хүмүүст сайн сайхан зүйл хийж байгаагүй.Ард түмэн хэр ядуу зүдүү байна тэр тусмаа улс төрчид баян тарган явдаг.Манай ерөнхийлөгч энэ бүхнийг хамгийн сайн мэдэж байгаа хүн.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/15
Ухаангүй ноёнд ургашгүй албат гэгч нь болж байна. Ёрөнхийлэгчийн гаргасан шийдвэр, Энхболдын Валютын санд өгч байгаа хариулт....
Хариулах
43.231.114.34 |   2020/01/15
Ер нь хүмүүсийн тависан өрийг тэглэнэ гэж байж болохгүй шүү дээ. Ингэж халамж тараажь хөгжсөн улс байхгүй. Тэр их мөнгөөр үйлдвэр, ажлын байр бэлдээд, залуусаа ажилтай, орлоготой болгох байсан юм. Өрөө тэглүүлсэн нөхөд өөр орлогогүй юм чинь дахиад л өрөө тавьж эхлэнэ шүү дээ.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/14
Монголд 423000 ахмад тэтгэвэр авдаггүй 307000 хүн авдаг. Бусад нь залуучууд. Үүнээс 100000 хүрэхгүй хүн зээлтэй. Хэн хожив. Яагаад яаран сандран ийм шийдвэр гаргав. Яагаад ахмадуудын нэр барьж өөр олон хүн хамруулав.Өөр зорилго байна аа. Сонгуулиар МАН хохирно.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/14
Уул нь ахмадууддаа анх удаа эерэгээр хандаж байгаа тэр санааг ойлгох хэрэгтэй байнаа. Амьдрал баян. Цаашид ямар ч буянтай үйл гарах билээ. Битгий сайхан үйлийг хар үгээр халуун нулимсаар булаад бай гэмээр байна.Харин ч орд газар, аль нэгээ гадныханд өгөөгүй ганц зөв үйлдэл шүү дээ.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/14
Нэг газар зээлтэи ахмадуудыг өр шир бодогдохгүигээр их саихан хоид насанд нь явуулдаг болжээ гэвэл нөгөө уилдаг эгч энэ тэр бас барьцах болвуу зарим нэг нь ямарч юм ярьж баигаагаа мэдэрдэггүи баих ах та өөриин хүрээллиин ахмадаа хараад баина. Холхон хараа
Хариулах
43.231.114.34 |   2020/01/14
Үнэн үг үнэхээр хүчтэй шүү. Ахмадуудын нулимасыг идсэн талцуулж хэрэлдүүлсэн хэдэн тэнэгүүдийн төрөөс арилах хугацаа нь ойртоод хийх хийхгүй юм хийж байгаа нь бол 100% үнээн. Цаанаа банкны өрийг дарах бодлого баримталж тэрнээс % хүртэх гээд гүйцгээж байгаа гэнэ лээ. Та нар хэзээ ч дахиж төрийн толгойд гарч чадахгүй эээ. Ахмадуудын нулимас та нар дээр үер болж бууна аа хараарай
Хариулах
43.231.114.34 |   2020/01/13
Ард түмний Эрдэнэс таван толгойд эзэмшидэг 1072 хувьцааны ашиг болох 700-800 тэрбум төгрөгийг төмөр зам тавина гээд өгөөгүй биз дээ. Ард түмэн за яахав, төмөр замаа тавиг гээд л дуугүй л өнгөрсөн. Гэтэл тэтгэвэр тэглэх болохоороо мөнгөтэй болчих юм, наад мөнгөөрөө бас төмөр замаа тавихгүй яасан юм бэ? Монголын ард түмэн 1072 хувьцааныхаа ашгийг дараа жил авна шүү... Төмөр зам тавих мөнгө гээд дахиад битгий булаагаад авчихаарай.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/13
энэ өвгөн ёстой нэг зөнөжээ
Хариулах
43.231.114.34 |   2020/01/13
Маш үнэн хэлжээ
Хариулах
43.231.114.34 |   2020/01/13
ЖАМЬЯАН ГУАЙ ЗӨНӨГРӨЛД ОРЧИХСОН, МУУ ЮМ БИЧИЖ, ХАРААЖ ЗҮХЭЖ ӨС ХОНЗОН ЯРЬЖ ЯВДАГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ
Хариулах
43.231.114.34 |   2020/01/13
ene holion bantantai huuliig huchingui boolgoh horig tavih estoi.ingej baij hutgaldsan baasnaasaa salna ard tumen oilgoj baigaa.ene hulduunuud l zutguuleed songuuliin shou hiisen zalruulah heregteizeelgui ahmad baihgui.tsag hugatsaanii zuruu l baisan
Хариулах
43.231.114.34 |   2020/01/13
Ард түмэн одоо өөр болсон. Сонгуулийн дүн эсрэгээрээ гардгаараа гарна. Ард түмнээ ялгаварлан гадуурхсан, шударга бус байлдлыг дахин өөхшүүлсэн одоогийн эрх баригчид явах газаргүй болсон. Ирэх 6 сард жинхэнэ өөрчлөлт болно байх. Шүүхийн ялзарсан тогтолцоо нуран унахыг хүлээж байя даа.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/13
Сайхан шаах юмдаа хуулийхан өөрсдөө явуулсан шү дэ. Жирийн мөнгөгүй хүний үхэж бсанч гаргахгүй
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Хар тамхи, ЯНХАНДАЛТ, БЭЛГИЙН замын өвчин гээд хэцүү б.на.Эх орон СӨНӨЖ б.на.Юун мөнгө вэ !!!!
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Ерөнхийлөгчийн сонгуулиар Баттулгыг дэмжиж бсандаа одоо харамсаж бна.Амласан амлалт нь аль ч үгүй.мөрөөрөө бж бхгүй ахмадуудаа ялгаварлан талцуулаад өөр хооронд нь уралцуулаад бдаг маш муухай үйлдэл гаргалаа даа.Эв нэгдлийн билэгдэл нь улсын ерөнхийдөгч гэдэг нь худлаа үг бна шүү
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Монгол ялна гээд дэмжиж байсандаа харамсаж байна
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Tethewriin zeel teglelt arai ih yalgawarlasan yum bolsoon. 6 sayiin zeeltei hvn bol ondor tetgewer awdag hvn. 1 sayiin zeeltei hvn bol hamgiin baga tetgewertei hvm bgaa shdee yer ni bol. Ondor tetgewertei bna gedeg chini ih ondor taalin awch bsan gesen vg tiim hvmvvs 1 sayiin zeeltei hvnees ilvv yadarsan hvn monvv?
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Tethewriin zeel teglelt arai ih yalgawarlasan yum bolsoon. 6 sayiin zeeltei hvn bol ondor tetgewer awdag hvn. 1 sayiin zeeltei hvn bol hamgiin baga tetgewertei hvm bgaa shdee yer ni bol. Ondor tetgewertei bna gedeg chini ih ondor taalin awch bsan gesen vg tiim hvmvvs 1 sayiin zeeltei hvnees ilvv yadarsan hvn monvv?
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Odoo iim zuileer shou hiihee bolio
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Яс өвгөн сэтгүүлч ян л үнэнг хэлжээ.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Yamarch bolovsrolgui eruugiin gemt heregten hudalch hulgaich shunaliin tulam.llml hogiin sharing erunhiilugchuur songoson Mongoliin ard tumen songogchid l teneg yumdaa
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Yamarch bolovsrolgui eruugiin gemt heregten hudalch hulgaich shunaliin tulam.llml hogiin sharing erunhiilugchuur songoson Mongoliin ard tumen songogchid l teneg yumdaa
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Yamarch bolovsrolgui eruugiin gemt heregten hudalch hulgaich shunaliin tulam.llml hogiin sharing erunhiilugchuur songoson Mongoliin ard tumen songogchid l teneg yumdaa
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Ард түмнийг бодсон бол тэтгэвэрийн бүх хүнд 2500000ийг тэгшхэн хуваагаад зээлтэйд нь одоо өгөөд зээлгүйд нь дараа олгож болох байсан. Улсаа бодсон бол огт өгөхгүй, харин тэтгэвэрийн доод хэмжээг 500000болгоч хож бодох л байсан.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Yasan yadardaggvi uwuu ve dandaa amitnii dund ys hayaj bh yumaa
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Өөрсдөө нутгаа хайрлаж өөд нь татахгүй бол тун удахгүй саарал ордны орой дээр таван таван хошуутай Улаан туг намирхад гайхах зүйлгүй болоод байна. Жаахан ч гэсэн хүмүүс минь ТЭНЭГ л биш бол Тархиа ажиллуулаач...!!!...
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
энэ 2 намын нэр нэгмөсөн шороотой хутгалдсан.одоо сонгуульд гарч ирнэ гэж горьдсоны гарз хэзээч дахин гарч чадахгүй.удахгүй гудаижинд чулуу өшиглөх байх
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
энэ ахмад төрийн зүтгэлтэн яг голыг нь олоод хэлсэн байна.мэдлэг мэргэжил чинь дутаад байвал энэ мэт ахмад сэхээтнүүдээсээ асууж зөвөлгөө авч байгаач.төрийн тэргүүн нэртэй 3мангар хувалзнууд минь.уур хүрээд хэлэх муу ч олдохгүй байна.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Уг нь тэтгэврийн зээлийн хүүг тэглэх хууль баталчихсан бол зѳв шийдвэр байх байлаа. Салхитын орд гэж худлаа үлгэр яриад байх юмаа. Эцэстээ тѳсвѳѳс л шийдэгдэнэ.Тѳсѳв гэдэг чинь бидний тѳлѳх ТАТВАР шүү дээ.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
өртэй зээлтэй эхмауудын өрийг дараад өгье.гэжээ. өргүй байгаа нь юундаа барьцаад байгаан.дараа нь ниийт ахмадуудынхаа тэтгэрийг дод тал нь 500 болгоод өгвөл сайн л байна.хүн бүрд адил тэгш 200нэмбэл ок.ахмадууд янз авдагшүүдэ үндсэн тэтгэвөрт нь тэгш нэмэхэд л барьцахгүй болно.тэгштгэииин эсрэг байгаа.угаасаа жхлээд тогтоохдоо буруу тогтоосондоо бүгдиииг.
43.231.114.34 |   2020/01/12
Трампын бодлогогүй шийдвэр, явуулж ирсэн гадаад бодлого маш олон гэмгүй хүмүүсийн амийг авч одлоо. Энэ 1-р сард трамп огцрох болзлоо бүрэн хангалаа. Монголд ч гэсэн огцрох болзлыг бүрэн хангасан нэг сэжгийн хулгайч новш бий. Тэр бол өвгөд хөгшдийг хооронд нь талцуулж хагаралдуулж, улсын мөнгөөр өр дарж хулгайгаа далдлах гэсэн өмхий төвд тайрдас жанхуу. Яг үнэндээ бол ард түмний 90 хувь нь жанхууг огцруулахын төлөө байгаа!!! Оркуудын бөөс жанхуугийн нэр хүнд оркуудынхаа дунд хүртэл унаад, жанхууг дэмждэг гэж хэлэхээсээ оркууд нь хүртэл ичиж байна!!! Ориг төвд гаралтай, оркуудын 30 хувийн санал
43.231.114.34 |   2020/01/12
Баттулга ерөнхийлөгч молодец. Ямартаа 200000 гаруйахмадыг өрнөөс салгалаа. Энэ нэг алхам биш гэж үү. Ерөнхийлөгч өрнөөс салгана гэсэн болохоос өр тавиагүй хүнд мөнгө өгнө гэж хэлээгүй биш бил үү. Одоо байрны зээл гэж айхавтар үм бий. Ийм эрчтэй байвал зүтгээд л байх хэрэгтэы
43.231.114.34 |   2020/01/12
\n
43.231.114.34 |   2020/01/11
yum hiiheer hiilee gne. hiihgvi bol hiihgvi gne. yalgah geed baidgiin be. TURIIN SVLD MIN URSHUU.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
URTUI BGAA AHMADUUDIINHA URIIG TEGLIE GHEER MONGOLCHUUD NEERE ATAARHUU YUM A. BURHAND ZALBIRAHDA HVRTEL TERIIG NAD SHIG YADUU BOLGOJ UGUUCH GEGCHIIN VLGER SHIG BALIAR HVMVVS YUM AA.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
баттулга з энхболд нарын ХААН банкийг хувьдаа авах төлөвлөгөөний эхний хэсэг,банкний эрсдэлийг төрөөр төлүүлж зээл төлсөн нэр зүүж дараа нь хувьдаа авах гэж бгаа юм япон эзэнээс нь эд нар хувьцааг нь бүгдийг авахаар тохирсон гэдэг нь үнэн, удахгүй ХААН банкийг баттулга авч гэнээ яриа гараад л өнгөрнө
Хариулах
43.231.114.34 |   2020/01/12
Харин тиймээ.Эднар ашигаас өөр юу ч хийхгүй нь тодорхой.Эд нарын дахин харах хэрэггүй.
43.231.114.34 |   2020/01/11
Боловсролгүй хүн ийм л тэнэг шийдвэр гаргадаг юм. Хар наймаа улс төр 2 асар хол зайтай шүү дээ. Миний л бодол шүү.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Боловсролгүй хүн ийм л тэнэг шийдвэр гаргадаг юм. Хар наймаа улс төр 2 асар хол зайтай шүү дээ. Миний л бодол шүү.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Өөрийнхөө зээлж гадаад явсан өрийг дагуулах нь гэж баярлаад бгаа мөртлөө зээлгүй хүмүүст тэгш хуваарил гэсэн хүмүүсийг тамын тогооны үлгэр шиг,барьцамтгай,атаархуу гээд уурлаж харааж бгаа хүнийг харлаа.өөрт нь мөнгө хэрэгтэй шиг өрөөл бусдад ч хэрэгтэй гэж бодохгүй л юм даа хөөрхий.хүмүүсийн аминчхан үзэл гэж...
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Тэгш хувиарлаад өгсөн бол гэж бодогдож байна ийм ялгаатай хандсанаасаа болоод нэр хүнд буучихлаадаа өндөрлөгүүд минь
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
800 аад тэрбум төгрөг гаргаж хөгшчүүлийн тал хувийг нь баярлуулснаас тэтгэвэрийн бүх хөгшчүүлдээ хуваагаад өгчих л дөө 1 удаа. Тэгвэл 1 настанд 1 сая 800-аад мянган төг ноогдох юм байна
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Зөв сайхан бичжээ. Энэ хүн хэзээний л шударга, зоригтой бичдэг хэвээрээ ажээ. Шударга хүнд шударга бус хүмүүс дээр доргүй дургүй байдаг. Ийм хүнийг л төрийн өндөрлөгт гаргах юмсан. Монголчууд Л.Түдэв гуайг гаргаагүйдээ маш том алдаа гаргаж өнөөдөр хүртэл луйварчдын гарт тахлагдаж явна. Ойлгодоггүй л байх даа олонх.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Ene neeree yasan geheeree iim shidver gargadag malnuud ve. Jenko zeel hasan gesen ner zuuh zorilgotoi busad ni hamagui ain. Yasan ch baliar hun be
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Tamar change successful yaran batallaa. hi Billie infinity hedge shig. Oh billion gishuudiin humuus seek in Sudan bolotoi. Insurer ichgevter.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
энэ зохиолыг гөлтөгнүүр бичиж долдой сөөхөөдэй нар найруулж салбадай нар тоглож далдагнуур дэмжлээ.монголын нэг өдөр мөхөл жүжиг байлаа.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Та бол хувьсгалт намын хүн байна хэд ярилцлагийг уншлаа би танийг маш шударга хүн гэж боддог байлаа энэ бичсэн зүйл чинь зөв санаа байлаа тэр хувсглт нам чинь одоогоор ямар ч мэдэлгүй тэр намын төлөө юу ч хийхээс буцахгүй юм байна гэж бодлоо тэр хүн чинь луйварчин гэдгийг та мэдэхүү
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
ЧАМААС БОЛОН ТӨРӨӨС ЮУ ЛУЙВАРДАЖ АВСАН ЮМ БЭ? ТИЙМ Л МЭДДЭГ ЮМ БОЛ ШҮҮХЭД ХАНДААЧ ХУДАЛЧАА
43.231.114.34 |   2020/01/11
Тэтгэврийн зээл тэглэлтийн цаана их юм байна аа. Яагаад ингэж улайрч шавдуулж, ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчиж, гадаад зах зээлд нэр хүндээ алдаж, дотооддоо ард түмний ахмад настныхаа эсэргүүцлийг үл тоож хууль батлах гээд чичрээд байгаа нь маш чухал учир шалтгаан байгааг хэлээд байна. Үнэхээр настнаа бодсон арга хэмжээ бол яавч биш шүү. Тэгээд ч гэмт хэрэгт нэр холбогдож явсан энэ Ерөнхийлөгч ард түмэн, иргэд, настныхаа төлөө явах уу\n
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
BLA BLA BLA
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
ү.а..б.з.ийн 3 гишүүндээ баярлалаа. буянтай үрс минь урт удаан жаргаарай .жингийн цуваа явж л байдаг ...............байдаг .бүү ай бид та нартай хамт !
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
энэ 3 тэнэгийн хамсаатан байх.идсэн луйвардсан мөншөндөө хараж үхэв дээ
43.231.114.34 |   2020/01/10
Ориг төвд гаралтай, оркуудын 30 хувийн санал мөн дээрээс нь хадах ах путины хакер ажиллагаагаар гарч ирсэн жанхуу баттулгын хамаг хулгай, луйвар нь илрэх гээд, хэзээ мөдгүй ард түмэн босож өөрийг нь огцруулах гэж байгаа болохоор хоног хугацаа хожиж нөгөө л оркуудынхаа тархийг угаасаар!!!
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Трампын бодлогогүй шийдвэр, явуулж ирсэн гадаад бодлого маш олон гэмгүй хүмүүсийн амийг авч одлоо. Энэ 1-р сард трамп огцрох болзлоо бүрэн хангалаа. Монголд ч гэсэн огцрох болзлыг бүрэн хангасан нэг сэжгийн хулгайч новш бий. Тэр бол өвгөд хөгшдийг хооронд нь талцуулж хагаралдуулж, улсын мөнгөөр өр дарж хулгайгаа далдлах гэсэн өмхий төвд тайрдас жанхуу. Яг үнэндээ бол ард түмний 90 хувь нь жанхууг огцруулахын төлөө байгаа!!! Оркуудын бөөс жанхуугийн нэр хүнд оркуудынхаа дунд хүртэл унаад, жанхууг дэмждэг гэж хэлэхээсээ оркууд нь хүртэл ичиж байна!!! Ориг төвд гаралтай, оркуудын 30 хувийн санал
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
ТМС ийн боловсролтой хор найруулагч спирт ийн наймаачин хулгайч жонхуу хулгарыг хурдан зайлуулахгүй бол ИХ ГҮРЭН МОНГОЛ улсыг самарч дуусах нь дээ
43.231.114.34 |   2020/01/10
ү.а..б.з.ийн 3 гишүүндээ баярлалаа. буянтай үрс минь урт удаан жаргаарай .жингийн цуваа явж л байдаг ...............байдаг .бүү ай бид та нартай хат
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Одоо гонгиноод нэмэр байгаа юмуу? Доромжлуулж сурсан ард түмэн учраас цаадуул чинь юу дуртайгаа хийгээд ирээ биздээ. Сонгосон ерөнхийлөгчийн чинь тархины бяд энэ шүүдээ
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Tegsh hubaarlah n zub shv heniig n ch hohirooj bolohgvi
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Жамьян гуай бүгдийг шударга хэлжээ зээлгүй хөгшидөө яанаа 3 нөхөр шивнэлдээд л монголын асуудалыг шийдээд байдаг болчлоо
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Yostoi doo..Jamiyan guai...iim l bolchoodbaina. Gadaadiin, Hyatadiin ayulaas iluu ayul manai deedchuulees garaad baina!! \n
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
шудрага үнэн хэлсэн хүн хэлмэгддэг тогтолцоо нь нэг л өдөр улс орныг тэр чигээр нь харийн боолчлолд оруулдаг. тэр үед энэ зам руу оруулсан олгорхи-ууд жаргадаг гэж бодож байна уу үгүй. эх оронгүй болсон хүн насан туршдаа уйлна гэдэг адил үе удамаараа хэдэн үе уйлахыг хэлнэ. Тиймээс тэмцэл байдаг.тэмцэхгүй бол мөхнө гэдэг энэ.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Odoo huun heleltseh hugatsaa ni duusaad yal zavshaad bgaa 12 ih nayadiin hereg, NDaatgaliin santai holbootoi hergee shiidej ug. Ta nariin tarisan balag.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Odoo tegeed dungee taviya daa songuuliar. Bi lav ene 2 namiig songohgui gedegtee bat zogsono.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
ene undarmaa gej neg darvaisan avgai harahaas hulgaich staraitai buzar gichi bn bilee.yahaaraa enuunii yumig bid tuluh estoi gej.shunaltai buzar avgain buh hurungiig huraaj uuruur ni tuluuleh heregtei.enuunii.yum gen yu bdgiin.ajil hij yum buteej uzsen bish
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Жамяан гуай ясны шудрага хүн.Үүнийхээ төлөө ч хэлмэгдэж явсан.Ер нь шударга хүн аль ч нийгэмд хэлмэгдэж ад болдог Миний хэлэх үг яг тэр чигтээ энэ тест дотор орсон байна.Үнэн гунигтай жигшмээр үйл явдал боллоо.Танд баярлалаа.урт насалж удаан жаргаарай.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Zov, demjij bna.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
zeel teglehees ehleh ni zuv yumaa.chamaas l teneg hun baivuu gej balai uvgun tonilj uz oi gutmaar, balai soliotoi durak
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Зөв үнэнийг бичжээ. Даанч ойшоосонгүй. Одоо ҮХЦ үлдлээ.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
ШУДРАГА АЖИЛЛАНА, УЛСАА ХӨГЖҮҮЛНЭ, АРД ТҮМНЭЭ АМАР ТАЙВАН АМЬДРУУЛНА ГЭЖ АМЛААД ХҮССЭН СУУДАЛДАА ОЧЛОО. ТЭГЭЭД ЮУЧ ХИЙХГҮЙ ХАРИНЧ ЭСРЭГЭЭРЭЙ АЖИЛЛААД БАЙГАА ХҮНИЙГ ЯАХ БОЛЖ БАЙНА ДАА. УЛСЫН ИХ ХӨРӨНГӨ, МӨНГӨ ИДСЭН ХҮН АМИАЛ ХАМГААЛАХ НЬ АРГАГҮЙ ДЭЭ.
43.231.114.34 |   2020/01/11
Mundag hvn bna yag vnen hellee
43.231.114.34 |   2020/01/10
Нохойд яс өгч байгаа юм шиг ...зайлаарай ёёгий
43.231.114.34 |   2020/01/10
ҮХЦ ч гайгүй байх Энэ хүмүүсийн тавьсан гар хөлүүд Харин зээл өгөөд туслаад байгаа нөгөө гайхал ОУСБ одоо яах бол, одоо зээл өгөхгүй гэвэл бүр эвгүйтэх л байхдаа
43.231.114.34 |   2020/01/10
UVGIN guai ta boliochee! Yasan tavitargui zavasn yum bee. 90 shahaj yavaa hun bj ta boliochee. yanj buriin shalgaanaar zeel avsan humuusiig ta bitgii tavlaa, tanii amidral zeel avah hemjeend hurcheegui bol, az geed bodchih l doo, yamar saindaa l zeel avsan baihav dee zailuuluud!.\n\nzabaan uvgun yumaa
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Ene yerunhiilegch nertei tsoltoi hun yag Mongol ulsiin tuluu yavj bnu esvel esregeeree yu
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
За та аяд. Хууль батлагдаж, галт тэрэг хөдөлсөн.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Гавъяат сэтгүүлч маань бидний бодол санааг тов тодорхой бичжээ.Ерөнхийлэгчийн амлалтыг хэн маань ингэж сануулж хариу нэхэв?!Зээл тэглэх гэсэн болчимгүй юм ярьж олон түмнийг үймүүлж,талцуулж,””сайхн амлалтуудаа” мартагнуулах гэсн санаа!Жамъян гуайн мөнгө олох арга зам шаардлагыг бүгд дэмжиж,eрөнхийлэгчийг нэмж, бүтэхгүй юм санаачлахаа больж АМАЛСНАА Л БИEЛҮҮЛ гэж шаардацгааяа\n
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Юуч хийж чадахгүй, ухаан нь хүрэхгүй, сэтгэл, эрдэм мэдлэг, боловсрол нь дутна, МАНАН мафигаа хамгаална, хуулиа зөрчинө, шүүхээ бэхжүүлнэ. \n\n\n\n
43.231.114.34 |   2020/01/11
Чи хөлсний бичээч
43.231.114.34 |   2020/01/10
bika metiin nuhdvvd bgaa uchir mongol uudluhgvi ym bna. Zaluuchuud ene jil bvgd idwehtei songuulidaa oroltsohgvi bol belen ym zusalj amaa hamhidag ulsuglun gahai mongoloor duuren ym bna.
43.231.114.34 |   2020/01/10
mash ih evdersen baijee manai niigem 2000 onoos hoish. gants muu mongol banhar zasaj selbeh guriigeed guriigeed amjihgui l baih shig bn. odoogiin erunhiilugch garch, ungursun ruugee ergej harah sehee oldsond bayarlamaar l sanagdah yumaa. elbegdorj miyegomboohoi nar sunjruulan togloson yanaa ene eh oron, tuv talbaig ni baritsaand taichihsan, saaliin uneeg ni baitsaand taichihsan... yoyo, ene uls buten uldehgui baisan baihaa!\n\nyutai ch odoogiin erunhiilugchid talarhaj bainaa.mongol setgel argagui medregdene shuu dee tanias, AMJILT!
43.231.114.34 |   2020/01/10
Жингийн цуваа хөвөрч жингэр ноход хуцаж л байна сайн юманд саад мундахгүй өөрсдөө юу ч хийж чадахгүй бусдын бууны ноход
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Буруу зөнөсөн заваан үгтэй хөгшчүүл байхиймаа
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Жамъан гуайг дэмжиж байна . Бодит байдал үнэн гэж байдаг бол энэ л байна . Ийм хүн тѳрийн тэргүүн гээд байгаа юм даа .
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Hogshid bishee tetgeveriig n tsuslaltssan nohoinuud bichij bgaa yumaa
43.231.114.34 |   2020/01/10
Deer bj.
43.231.114.34 |   2020/01/10
elbegdorj mie nar baisan bol deer bai juu, hahaha
43.231.114.34 |   2020/01/10
Энэ баттулга ер нь ямар санаатай хүн бэ төмөр замын мөнгийг идээд оффшорт аваачаад хийчихэнэ дандаа ядуу ард түмнээрээ даажин тохуу хийнэ ямар ч байсан улсаа гэх сэтгэлгүй хүн шоронд сууж байх хүн бидний толгой дээр л сууж байх юм ер нь бол сонголтгүй сонгуулиар гарч ирсэн хүн ш дээ
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Зээл авах боломж бүгдэд нь байлаа. Төрөөс төрсөн тэрбумтнууд ихэнх нь зээл аваагүй авах ч үгүй. Очирбат,Багабанди,С.Баяр Гарамжав Баярц огт Сайханбалаг Энэ цаашаа 200000 ийм хүмүүс үргэлжилж магадгүй.Эд бас мөнгө авах уу. Хөгтэй биз.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Эцэст нь хэзээ нэгэн цагт та бидний төлсөн татвараар төлнө.Төсөвт суулгаж шийдэхгүйгээр өөр гарц гарахгүй болохнээ.Төв банкны хууль.үндсэн хууль бусад хуулиудыг зөрчиж байгаа нь илт боллоо.Үндсэн хуулийн цэц буцаана байхаа.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/11
Жамьяан гуай зөв бичиж байна
43.231.114.34 |   2020/01/11
Жамьян гуайн түмэн зөв
43.231.114.34 |   2020/01/10
Баттулга өндөр настангуудын дунд яс хаялаа.Яг л хэдэн нохдуудад яс хаядаг шиг.
43.231.114.34 |   2020/01/10
bank tetgene gj bhgui ee, bank subbotnik hiij bgaa, huu n 5%
43.231.114.34 |   2020/01/10
Богино ухаантайгаа гайхуулах хэрэггүй юм нэгээр дуусахгүй монголын эрднэсийн сан нээгдэх эхлэл тавигдлаа нэн түрүүнд ядарч яваа ахмадаасаа эхэлье л гэж байгааг ойлгохүй атаач барьцамтгай зан чанартаа хайрцаглагдсан хүмүүсийг турхираад байх чинь өөдтэй хэрэг биш шүү жамъяан гуай
43.231.114.34 |   2020/01/10
Tetgewriin zeel avsan humuuciin 6000000 tugrug zeel avaagui guriij amidarsan 1000000 tugrug hoer tentsej baigaa umuu Tetgevriin irgeddee tor zasag tegsh shudarga handaachee \n
43.231.114.34 |   2020/01/10
xarin ch zeel awaagvi xvmvvsiig zuulun uyan ex oronch xvmvvs ymuu da gej bodoj bga yaaj iij bgad ur tawilgvi bolgoy do gesaen setgeltei xvmvvs bsn bx ex oron maani dendvv ix urtei bxd xuwia bodson xereg ch ym shig za buruu bodson bol urshuuguurei
43.231.114.34 |   2020/01/10
Жамьян гуайтай санал нэгтэй ахмад “амьтан” бичиж байна.Батзандангийн хэлдэгээр чихрийн цаасаар яахав дээ.Оюунхорол чавганцад бэлэглэсэн дээр.
43.231.114.34 |   2020/01/10
Тэгшилж чадахгүй.Төр төр шиг байж чадахгүй хэн нэг хэдхэн үг хэлэнгүүт гуйвж дайвж байдаг ийм ч төр байх гэж дээ.
43.231.114.34 |   2020/01/10
Тэтгэвэрийн мөнгө бидний л мөнгө үүнээсээ хэрэглэх болхоор оо хүүтэй нэг банкийг тэтгэж байдаг. Төлж чадхааргүй болсон нөхцөлд нийгмийн даатгалаас аа төлдөг байх хууль хэрэгтэй байна.Авилгач хулгайч нарын ар гэрийнхэнд бас өгөх үү.Жасын Батхүү Ундармаатай С.Баяр Сайханбилэг,Баярцогт нарын эцэг эхэд өгвөл.онигоо Тоож авах ч үгүй.ХЭЗЭЭЧ тэгш байдал бий болго
43.231.114.34 |   2020/01/10
Өндөр настан надад өгөх цаасыг нь төрийн гурван өндөрлөгтөө буцаагаад бэлэглэе. Үр хүүхдэдээ гай болохгүйг хичээж дараа сарын 1-ийг тэсэн ядан хүлээж хоёр идэхгүй хоосон хонохгүй өнөөдрийг хүрсэн.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Маш зөв бичсэн бн. Дэмжиж бн
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Жамъян гуай маш зөв бичсэн байна. Ахмадууд төрөөс зүгээр юм авах хүсэлтэй хүн маш бага хувийг эзлэнэ. Өдгөө бүр сүүлдээ ахмадуудын нэрийг барьж луувар хийдэг болж. Япон эзэнтэй ХААН банкны хувьцааг тэгэлсэн мөнгөөрөө худалдаж авах далд санаа байгааг үгүүсгэх аргагүй Энэ нь Монгол улсын цаашдын хөгжил Улс орны Эдийн засаг, Хүмүүсийн амьдралд маш муугаар нөлөөлнө гэдгийг даан ч 3 өндөрлөг харахгүй байна гэжүү
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Энэ удаад бол Жамьяан гуайг дэмжиж бна. Гарцаагүйиүнэн
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Vhehdee vr hvvhdee urtei vldeehgvi ymsan gesen hugshchvvliin hohi ni bolood ungurnu biz.Ter tsaas ni hezeech amilah ym 5n tolgoin huwitsaa shig vheenz bhad ni hugshchvvl ni tsuuruud l duusaa.Tur zasag ni 75 manguu ni hugshchvvlee ylgawarlaad bhaar busad ni yah ni durin hereg iim l bn
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Естой зөв. Энэ засаг төр бодлго зохицуулалт гэдэг юм үнэхээр алга даа, тэгээд ч ард түмнээ хэнд ч хэрэггүй эрээн цаасаар л хуурахаа болилдоо
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
ВАУЧЕРаар хуураад сонгуулдах санаатай МАНынхан болилдоо. ОДОО хууртагдахгүй шүү. ЯАХААРАА нэг нөхөр 6 саяын өрөө хаалгуулаад баярлаж байхад, зээл аваагүйд нь хоосон цаас өгөх ёстой юм вэ? ШУДАРГА бай.
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Зев бичсэн байна. Тер улс гэж хэдэн мулгуу нехдуудийн тоглоом болж дууслаа!!!
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Тун зөв санаа байна ахмад болгонд 2500000 тэгш хуваагаад өгвөл бараг л зээл нь тэглэгдэх юм бишүү
Хариулах
43.231.114.34 |   2020/01/10
Үнэн бичжээ ахмадын үг алт шүү
Хариулах