Тод каннам эмнэлгийн эмч нарын хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР болно


Өдгөөгөөс есөн сарын өмнө Эрдэнэт хотын иргэн 30 настай О Улаанбаатар хотод байх Тод каннам эмнэлгээр үйлчлүүлж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 168 см өндөр, 61 кг жиниэй байсан бөгөөд тус эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон юм. Харамсалтай нь хагалгааны үеэр үйлчлүүлэгчийн бие муудаж, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн, Эрчимт эмчилгээний тасагт 4 хоног эмчлүүлээд амиа алдсан.

 

Тод каннам эмнэлэг нь гоо сайхны мэс засал хийх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн эмчгүйн зэрэгцээ хаяг байршлын зөрчилтэй, эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжгүйгээр мэс засал хийсэн нь НМХГ-ын дүгнэлтэд тусгагдсан байдаг. Цогцост хийсэн Шүүх шинжилгээний дүнгээр “бутарсан өөх цусанд орж, тархины судсыг бөглөснөөс тархи үхэжсэн...”  болохыг дүгнэжээ. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж, прокурор хяналт тавьж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурлын тов өнөөдөр буюу 2020.01.13-ны өдрийн 11.00 цагаас ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор гарсан. 

 

Уг хурал нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал бөгөөд хуралд оролцохоор хууль ёсны хохирогчоор тогтоогдсон талийгаачийн аав, ээж нар Эрдэнэт хотоос ирээд байгаа юм. Зариг.мн сайтын сурвалжлах баг Эрдэнэт хотоос талийгаачийн аав ээж болон, охиныг нь оролцуулан сурвалжлага бэлтгэн хүргэсэн. Өнөөдрийн шүүх хурлаас мөн мэдээллийг бэлтгэн, шууд дамжуулан хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 11 минутын өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 минутын өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 1 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 2 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 2 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 15 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 18 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 18 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 19 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 19 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 20 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 21 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 22 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 22 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ Өчигдөр
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр