Д.Тогтохсүрэнтэй хамт Д.Эрдэнэбат, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү нар казиноджээ


Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцоод, өчигдөр эх орондоо ирсэн байна.  

Харин айлчлалын багийн гишүүд казино тоглож байгаа нь гэрэл зургаар баталгаажин манай редакцид ирснийг бид мэдээлсэн. Казино тоглож байгааг баталгаажуулсан  тус гэрэл зурагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали улс дахь элчин сайд Б.Чулуунхүү нар байна.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газар “төрийн өндөр албан тушаалтан гадны оронд казино тоглосон нь баримтаар нотлогдвол ажлаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ тооцно” хэмээн мэдэгдээд байгаа. Уг мэдэгдэл  нь ажил хэрэг болж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ” ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглосон гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Знданшатараар ахлуулсан айлчлалын багийн гишүүд ийнхүү Засгийн газрынхаа баримталж буй зарчмын эсрэг үйлдэл хийж яваа нь ил боллоо. Энэ үйлдлийг УИХ-ын дарга өөрөө мэдэж байсан уу, бүр хамт явсан уу, энэ асуудлын хариуцлага яаж хэрэгжих вэ гэдэг асуултууд хөвөрч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 9 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 10 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 14 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 14 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 15 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 15 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр