Дорноговь аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин: Замын-Үүдийн боомтоор орж ирсэн ээж, хүү хоёрыг тусгаарлаад нутагруу нь буцаахаар боллоо


БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар чиглэлийн олон улсын чиглэлийн зорчигч тээврийн автобусаар зорчсон 19 иргэдийг Замын Үүд дэх хилийн боомт дээр саатуулжээ. Учир хь зорчигчдын дунд явсан зургаан настай охин өндөр халуунтай байсан аж. Зургаан настай охиныг тус сумын эмнэлэгт тусгаарлаад ээжтэй нь хамт буцаахаар болжээ.

Дорноговь аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин:

-Өнөөдөр 11 цагт Эрээн-Замын Үүдийн чиглэлд явдаг “Эрдэм Транс” компанийн автобусаар өвөрмонгол эмэгтэй 6-н настай охины хамтаар орж ирсэн. Охин нь их өндөр халуунтай байсан учир Дорноговь аймгийн Замын Үүд сумын эмнэлэг дээр тусгаарлаад байж байгаа. Мөн энэ хоёртой хамт явсан 17 хүнийг тусгаарлаад үзлэг шинжилгээ хийж байгаа. Сай Аймгийн нэгдсэн эмнэлэг ба Замын Үүдийн эмнэлэг, Замын Үүдийн хилийн мэргэжлийн хяналтын байгууллагаа авсан мэдээгээр эдгээр тусгаарлагдсан 17-н хүнд халуурлын ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Өндөр халуунтай байгаа охиныг талаар БНХАУ-ын холбогдох газруудтай утсаар яриад ээжийнх нь хамт нутаг руу нь буцаах ажиллагааг зохион байгуулаад хэрэгжүүлж байна.

-Буцаахаар болсон юм байна?

-Буцаахаар болсон. Коронавирусын шинж тэмдэг нь мөн үү эсвэл бишүү гэдгийг одоохондоо шууд газар дээр нь оношлох боломж хараахан байхгүй байгаа. Иймд Халдвар судлалын үндэсний төв шинжлээд коронавирус мөн эсэхийг оношилдог. Тэгэхгүй бол вирусын шинж тэмдэг нь далд явагддаг гэсэн мэдээлэл байна.

-17 хүний шинжилгээг ямар байдлаар хийж байгаа юм бэ?

-17 хүнийг ажиглалт хийж байгаа юм байна. Хилээр орж ирсэн өвөрмонгол эмэгтэйн хүүхэд өндөр халуурсан. Тэр эмэгтэй бол Багшийн их сургуулийн магистрт сурдаг оюутан эмэгтэй байна гэсэн анхны мэдээлэл л байна. Тэгэхээр халуунтай охиныг, ээжийнх нь хамт Хятад руу буцаах арга хэмжээг авч байгаа.

-Эрээнд энэ вирус илэрсэн үү?

-Хилийн мэргэжлийн хяналт, Замын Үүдийн эмнэлэгээс одоохондоо энэ төрлийн вирусын шинж тэмдэг илрээгүй байна гэж мэдээлж байна.

-Эрээнээс ирж байгаа хөдөлгөөнийг хаах уу?

-Энэ бол Аймгийн Засаг даргын мэдэж шийдэх асуудал биш. Юуны өмнө энэ бол олон улсын боомтын асуудал. Хоёр улсын Гадаад харилцааны яам, Хил хамгаалах Ерөнхий газар хоорондоо ярьж шийддэг зүйл. Гэхдээ бид хилийн мэргэжлийн хяналтын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хүний дулааныг зайнаас хэмждэг төхөөрөмжийг авад өгчихсөн байгаа. Өнөөдөр тодорхой мөнгөн дүнг нь шийдээд тэнд хэрэглэх ариутгалын бодис, нэг удаагийн хувцас зэргийг авч өгч байна. Мөн бидний зүгээс витаминжүүлэх арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулаад явж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 10 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 11 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 15 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 15 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 15 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 16 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 17 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр