Гэр бүл цуцлуулахдаа эхнэртээ мөнгө үлдээхгүйн тулд 1 сая доллар шатаажээ


Канадын Оттава хотод амьдардаг бизнес эрхлэгч салсан эхнэртээ мөнгө үлдээхгүйн тулд сая доллар шатаагаад 30 хоног хорих ял авсан тухай “Ottawa Citizen” бичсэн байна.

Брюс МакКонвиль гэгч 55 настай бизнесмен эр гэр бүл цуцлуулах хуралдааны үеэр санхүүгийнхээ тайланг шүүхэд өгөхөөс татгалзсан аж. Гэр бүлээ цуцлуулж, хуулийн дагуу эхнэртээ ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө үлдээхээс өөр аргагүй болно гэдгээ мэдмэгц бүх өмч, хөрөнгө ба бизнесээ нууцаар заржээ. Ингээд зогсохгүй зарсныхаа дараа данснаасаа 1 сая гаруй канад доллар бэлнээр авч шатаасан гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Гэхдээ мөнгийг гэрчгүйгээр, ямар нэг бичлэг хийгээгүй тул үнэхээр шатаасан эсэхийг тогтоох аргагүй байдалд оржээ. Улмаар санхүүгийн ямар нэг тайлан өгөөгүй тул шүүхээс эхнэрт нь ногдох ёстой хөрөнгийн хэмжээг тогтоож чадаагүй байна. Гэсэн хэдий ч шүүгч нь түүнийг шүүхийг үл хүндэлсэн, хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарал тавиагүй хэрэгт буруутай гэж үзэн 30 хоног баривчлах ял ногдуулж. Мөн санхүүгийнхээ тайланг шүүхэд гаргаж өгөх хүртлээ өдөр болгон 2000 канад долларын торгуулийг экс эхнэртээ төлж байх шийдвэр гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 34 минутын өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 14 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 16 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 16 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 17 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 17 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 18 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 19 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 20 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 22 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 23 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 23 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 23 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна Өчигдөр
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр