Казахстанд казахууд ба дунганууд хоорондын мөргөлдөөний улмаас 8 хүн амиа алдаж, 147 хүн шархаджээ


Казахстаны өмнөд нутагт дунган үндэстэн олонх болж суурьшсан Кордай районы Сортоб нэртэй тосгонд болсон зам дагуух цайны газар болсон жижиг маргаан нь үндэстэн хоорондын том мөргөлдөөн болж хувирчээ.

Мөргөлдөөний жинхэнэ шалтгааны талаар янз бүрийн хувилбарууд явж байна. Хамгийн их дурдаж байгаа хувилбар ёсоор хоёрдугаар сарын 8-нд Сортоб тосгон явуулын казах иргэд ба суурин дунгануудын хооронд болсон маргааныг шийдэхээр Казахстаны замын эргүүл ирэхэд дунганууд тэднийг зодож хөөсөн байна.

Энэ явдлыг гэрчүүд утасныхаа камераар бичин авч олон нийтийн сүлжээгээр цацсаны дараагаар казах иргэдийн дунд “даварсан дунгануудыг дарах” тухай элдэв уриалга газар авчээ. Улмаар зэргэлдээ Масанчи суурин болон ойролцоох Аукатты ба Булар-Батыр зэрэг суурин дах казах иргэд олноор цугларан тус тусын тосгон суурин дун дунгануудыг орон сууц, дэлгүүр, кафег шатааж, тонож эхэлжээ.

Улмаар 300 гаруй хүн оролцсон мөргөлдөөн болж, талуудын зүгээс харилцан галт болон хүйтэн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд гарчээ. Үүний улмаас 8-н хүн амиа алдаж, 9 хүн сэхээн амьдруулахад ортол зодуулж, 147 хүн шархдан эмнэлгийн тусламж авсан тухай мэдээ ирж байна.

Казахстаны эрх баригчид болсон бүхэнд нууцлаг өдөөн хатгагчдыг буруутгасан мэдэгдэл хийж. Эдгээр өдөөн хатгагчдын улмаас зодоон үүсэж, зодоон нь цуст мөргөлдөөн болж хувирсан тул тус районд онц байдал зарласан байна.

Дунганууд гээд байгаа нь 19 дүгээр зууны сүүлээр Чин гүрний эсрэг бослого дэгдээгээд ялагдаж, Оросын эзэнт гүрний нутаг руу дүрвэн орж ирсэн хуэйхуэй үндэстний үр удам юм байна. Өмнөд Казахстан ба Киргизийн хил дагуу, Узбекистанд хэсэг газар бөөнөөр амьдардаг үндэсний цөөнх. /БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд 9,8 сая хуэйхуэйчүүд амьдардаг аж./

Гэхдээ ахуйн чанартай жижигхэн маргаан гэнэт олныг хамарсан ийм том мөргөлдөөн болж дэврэх нь ховор. Ийм том мөргөлдөөний цаана гол төлөв он удаан жил үргэлжилсэн далд зөрчил, маргаан, атаа хорсол гээд маш ээдрээтэй зүйл явж байдаг. Иймд эрх баригчид хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй өдөөн хатгагчдыг бүх зүйл буруутгаж байгаа бол олон нийтийн сүлжээгээр янз бүрийн хувилбар явж байна.

kg.akipress.org сайтын  мэдээлж байгаагаар Дунган хүмүүс уламжлал ёсоор газар тариалан эрхэлдэг. Улмаар тус район дах үржил шим сайтай ихээхэн газар нутгийг эзэмшдэг. Газар хагалах, ургац хураахдаа нутгийн казах, киргизүүдийг хар ажилчнаар хөлслөн ажилладаг гээд ер нь нутагтаа хамгийн чинээлэг хүмүүс байдаг бололтой. Харин хаа газар хүн хөлсөлж ажилладаг, чинээлэг цагаач хүмүүст нутгийн уугуул иргэд хэзээнээсээ дургүй.

Үүн дээр сүүлийн жилүүдэд Киргизийн хил давуулан нууцаар хийдэг контрбандын наймаа нэмэгдсэн гэж байна. Хуучин нутгийн иргэд өргөн хэрэглээний барааг гол төлөв контрбанд хийдэг байсан. Үүнд нэг их танил тал гэх мэт зүйл хэрэггүй, тухайн хүний сэргэлэн зан мэдэх хэрэг байж. Гэтэл сүүлийн жилүүдэд Казахстанаас хямд үнээр шатахуун аваад Киргиз руу дамлаж зардаг контрбанд ноёлох болсон аж. Харин ийм наймаа хийхэд хилийн наана ба цаана маш сайн нийлүүлэгч ба хүлээн авагч байх шаардлагатай. Иймд Казахстан ба Киргизийн хил дагуу нутагшсан дунганууд төрөл садны харилцаагаа ашиглан энэ бизнест бас л ноёлох болсон аж. Ийм байдал нутгийн казахуудад бас л таалагдахгүй байсан нь ойлгомжтой.

Товчхон хэлбэл Казахстаны өмнө нутгийн 40 мянга гаруй дунган хүмүүс нь газар тариалан, худалдаан наймаа, контрбанд гээд юм болгонд нутгийн уугуул казахуудаас илүү байсан явдал олон хүнд таалагдахгүй явж иржээ. Ингээд олон жилийн турш хуримтлагдсан бухимдлыг ийнхүү нэг маргаанаар далимдуулан гаргаж, газар тариалан ба контрбанд дах өрсөлдөгчдөө дарж авсан бололтой.

Мөргөлдөөн дэгдэж олон хүн шархадсан тухай мэдээ тархаж эхэлсэн даруйд дунган үндэсний зөвлөлөөс Киргизийн хилийн албанд хандан хоёр орны хил дээрх дамжин өнгөрүүлэх боомтуудыг тасралтгүй ажиллуулахыг хүссэн байна. Улмаар, атаархаж хорссон хүмүүсийн гарт өртөн амь насаа алдахаас эмээсэн дунган хүүхэд, эмэгтэйчүүд олноороо хөрш зэргэлдээ Киргиз рүү гарч эхэлжээ.

Казахстан төдийгүй Киргизэд ч дунган хүмүүс ба уугуул иргэдийн хооронд энэ мэт мөргөлдөөн гардаг. Хэдхэн жилийн өмнө Искра тосгонд Казахстаны Сортобт болсотой тун ойролцоо зүйл болсон. Тухайн тосгонд өсвөр насны хоёр хөвгүүн маргалдаад хэн хэнээ дийлж чадахгүй болохоор өөрсдийн томчуудыг дуудаж, нөгөөдүүл нь олон хүн дагуулж ирснээр олныг хамарсан үймээн зодоон болж, золоор хүний амь хохиролгүй салж байсан.

Ямартаа ч Казахстаны эрх баригчид шуурхай арга хэмжээ авч мөргөлдөөний даамжруулалгүйгээр дор нь дарсныг хэлэх хэрэгтэй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг Төв Азийн орнуудаар айлчлахдаа Шинжаан дах лалын шашинт үндэстнүүд, түүний дотор эдгээр улсад дунган нэрээр амьдрах болсон хуэйхуэй үндэстний асуудалд илүү нухацтай хандахыг уриалаад явсны дараахан ийм явдал гарч байгааг зарим шинжээч онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 15 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 16 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 18 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 18 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 19 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 19 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 20 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 20 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 22 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр