БНХАУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ 18 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛСАД ЗОЧИЛНО


Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлал нь 1999 оноос хойш хоёр дахь удаагийн томоохон айлчлал юм.

Айлчлалын зорилго нь Монгол, Хятад хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг шинэчлэн баталгаажуулахад оршиж байгаа юм.

Мөн энэ үеэр БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Хятадын Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн талаар нээлттэй лекц зохион байгуулна.

Хятадын Шинжлэх ухааны Академийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчөөс гадна Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын ерөнхий захирал, профессор Жин Хуа Цао, Баруунхойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, нөөцийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Ванг Тао, Нүүрсний химийн хүрээлэнгийн ерөнхий захирал, профессор Жиан Гуо Ванг, Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын орлогч захирал Бо Лун Нинг нар багтаж байна.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нарт бараалхах бөгөөд монгол улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад зочилж, байгалийн шинжлэх ухааны хөгжлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, судалгаа хөгжлийн шинэ чиглэлүүд, боломжуудын талаар харилцан санал бодлоо солилцоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 27 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18