Гэр хорооллын гудамжуудаар явган эргүүлүүд ажиллана


Нийслэлийн онцгой байдлын комисс коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба нийслэлийг шахмал түлшээр хангах асуудлын талаар мэдээлэл хийхдээ дараах тайлбарыг хийсэн байна. Үүнд:

-Цагаан сарыг нийтээр тэмдэглэхгүй тул хотын явган эргүүлийг хотын төв, гэр хорооллын гудамжаар ахмадуудыг дайчлан ажиллуулахаар шийдсэн. Эргүүл нь нус цэрээ хаяхгүй байх, маск тогтмол зүүх зэргийг иргэдэд анхааруулна. ЭМЯ-аас мессежүүд иргэн бүрд хүрч байгаа.

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар амралтын өдрүүдээр авто тээврийн 3 товчоон дээр хяналт хийлээ. Амралтын өдрүүдэд түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн оролдлого гараагүй.

-Томуу төст өвчний талаар 95 мянган үзлэг хийгдсэн. Өвдсөн хүүхдийн 26 хувь нь 0-4 насны хүүхдүүд. 16-ны байдлаар 517 хүүхэд эмчлүүлж байгаагаас дийлэнх нь амьсгалын замын өвчин туссан.Товчоонууд дээр 130 мянган зорчигч үзлэгт хамрагдсан. Үзлэг хийх хугацаанд сэжигтэй тохиолдол илрээгүй

-Барьцалдуулагчийн хомсдол үүсэхгүй өдөрт 100-120 тонныг оруулж ирж байгаа. Борлуулалтын цэгүүд дээр хомсдол үүсэхгүй, үүсвэл Тавантолгойд мэдээлэн цаг тухайд нь арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдрэгчтэй хоёр айл угаартсан гэсэн мэдээ ирсэн. Нэг айл нь үүрээр галласан. Цог дээр шахмал нүүрс нэмж хийж болохгүй гээд байхад хийж угаартсан, мэдрэгч ажилласан. Тэгээд гадагшаа гарч тусламж дуудсан. Өөр нэг айл мэдрэгчийг хэт дор байрлуулж, зай нь пэмбийснээс болоод байнга дуугарч байсан тул зайг нь салгаж авсан тохиолдол гарсан. Мэдрэгч дуугарсан тохиолдолд агаар сэлгэлтийг дуугарахаа зогсоох хүртэл тасралтгүй хийх ёстой. Зарим нь чихэнд чийртэй дохио гаргаад байна гэж зайг авах тохиолдол гарч байна, ингэх ёстой.

-Эргүүл хийж байгаа хүмүүс торгох эрхгүй. Нийслэлийн байгууллагууд ажилтнуудаа гаргана, мөн чөлөөнд гарсан хүмүүсийг дайчилна. Тэд зөвхөн шаардлага тавина.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 4 минутын өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 10 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 10 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08