Т.Бадрал: Шаардлагатай бол хот руу орох хөдөлгөөнийг хаана


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:

-Өвчин анх бүртгэгдээд, албан ёсоор зарласнаас хойш 47 хонож байна. Энэ хугацаанд эрсдэл буураагүй тул Монголын ард түмэн нэг удаа Цагаан сарыг хойшлуулах нь зүйтэй л гэж ярьж байгаа юм. Хүн бүр өөрсдийнхөө аюулгүй байдлыг хариуцах ёстой. Энэ бол төр засгийн хийх ажил биш хувь хүний хийх ажил. Цагаан сартай холбоотой золголт, шинэлэхийг  зогсоохгүй бол тухайн хүнд хариуцлага тооцно. Өөр арга байхгүй. Төрийн захиргааны бүх байгууллагууд үүн дээр ажиллана. Ийм мэдээлэл байвал аймаг, орон нутгийн онцгой комисст шууд ирүүлэх хэрэгтэй. Цагаан сараар хот руу орох ба гарах замыг хаана. Цаашдаа БНХАУ-д байдал сайжрахгүй бол хөл хориог гуравдугаар сарын 2-оос цаашаа үргэлжлүүлж магадгүй нөхцөл байдал үүснэ гэж шадар сайд хэлсэн. Үргэлжлүүлэхээр бол 3-5 хоногийн өмнө урьдчилаад мэдэгдэнэ.

-Сайн малчны шагналын асуудлыг?

-Сайн малчны шагналыг гуравдугаар сарын 2-оос хойш олгохоор болсон. Аймаг орон нутгийн, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд энэ арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

-Зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар?

-Зах худалдааны төвүүдээр маскгүй хүмүүсийг үйлчлүүлэхгүй. Тухайн байгууллага нь үүн дээр хяналт тавина.

-Шашны байгууллага, хурал ном хурах талаар?

-Шашны байгууллагуудын үйл ажиллагааг хаана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 5 минутын өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 10 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 10 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08